УИХ-ын чуулган дээр Ц.Даваасүрэн гишүүн МБ-ны Ерөнхийлөгчөөс асуусан асуултыг бичлгээс үзнэ үү
2014.10.24
Ц.Даваасүрэн: Эхлээд Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "2014 оны Мөнгөний бодлогынхоо гүйцэтгэлийг яриа Монголбанкныхаа Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох асуудлаа нэг мөр шийдвэл яасан юм. Энэ асуудлаар бие даагч гишүүд бид байр сууриа илэрхийлээд хуулийн дагуу өргөн барьсан байгаа. Гол асуудал нь вальютийн ханшийг хөндсөн. Энэ бол яах аргагүй Төв банктай хамаатай" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ын Бие даагч гишүүд өнгөрсөн долдугаар сард Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай бичгийг УИХ-ын Даргад хүргүүлээд байгаа билээ.