Х.Баттулга: Эдийн засаг нь ийм энгийн улс орны мөнгөний бодлого ийм л байна
УИХ-ын чуулганы өчигдрийн /2014.10.23/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэлсэн байр суурийг хүргэж байна.
Мөнгөний бодлогыг янз бүрээр, тойрч ярьсаар байгаад л баталдаг. Тэр зарчмаараа л явах байх. Энгийнээр Бид Монголын улсын эдийн засгийг ярихад ийм л бодлого орж ирнэ. Өөр юу ч орж ирэхгүй. Өнөөдөр үйлдвэрлээд, экспортолдог бүтээгдэхүүн гэж манайд байхгүй. 70-аад онд барьсан Эрдэнэтийн зэс, саяхан хилийн ойролцоо байгаа Тавантолгойн нүүрс хоёр л бий.
Эдийн засаг нь ийм энгийн улс орны Мөнгөний бодлого ийм л байна шүү дээ. Улстөрчид нь халамж өгнө. Энэ халамжаар нь Эрээн хот баяждаг. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид Эдийн засгаа хараач ээ.
Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед 7000 гаруй нэр төрлийн барааг Европын холбоонд экспортлох юм бол татваргүй гаргана гэсэн цаасан дээр гарсан. Энгийнээр хархад сайхан ч цаана нь хархад доромжилж байгаа юм. ЕХ-д ямар бүтээгдэхүүнээ татваргүй бид гаргах вэ бэ. Өнөөдөр Говийн бүтээгдэхүүнүүд, нэхий дээлүүд ганзагаар л гарч байна. Сая Транзитаар хоёр хөршөөрөө далайд гарна гэж байна.
Яг гараад зарах бүтээгдэхүүн өнөөдөр манайд байхгүй л байхгүй юу. Одоо тэгээд Транзитаар гарах гэж байна гээд бөөн баяр болоод нарийн цагираг батлагдах гэж байна. Бүтээгдэхүүн байхгүй. .../Үргэлжлэлийг бичлгээс үзнэ үү/