2014.10.18

О.Баасанхүү: Гал түймрийн асуудалд төрийн хяналт муу байна

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.17/ үдээс өмнөх хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн үгийг хүргэж байна.

Бөмбөгөр, Нарантуул зах, Шангрила зэрэг томоохон төвүүд шатаад ард түмэн бол айдастай байна. Сүүлдээ Ш.Сайхансамбуу  захирлын хэлж байгаагаар санаатай шатаасан ч юм шиг яригдаад байгаа. Ер нь энэ дүгнэлт хэр бодитой, хурдан гардаг вэ. Дүгнэлтэн дээр аж ахуй нэгж байгууллагуудыг хяналтаа тавих боломжийг  энэ хуулиар олгосон уу.

Ер нь гал гарахаар алдсан хүн арван тамтай гэгчээр өөрсдийнх нь буруу болоод дуусдаг. Гэтэл бусад жишгээр бол төр хяналтаа тавиагүйгээс болдог, хувь хүн бол ашиг олохын тулд хамгийн бага зардлаар барилгаа барьдаг. Гэтэл төрийн хяналтгүйгээс болж түймэр гарангуут “чи муу зүйлээр” хийсэн гээд хэлдэг. Үүнээс үүдээд гал түймэр гарсан болон бусад хохирлыг төлөх болдог.