Д.Галсандорж: Өрсөлдөөн улам л ширүүснэ
Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж ийн өгүүллээ.
-Ирэх онд нүүрсний экспорт багасах бас нэг шалтгаан байна. Саяхан Хятад улс нүүрсний импортдоо шинээр татвар тогтоочихлоо. Тодруулбал коксжих нүүрс дээр гурав, түүхий нүүрсэнд зургаан хувийн татвар тогтоосон. Энэ нь өндөр татвар л даа. Мөн Хятад улс импортод татвар тогтоохоос гадна нүүрсний чанар дээр өндөр шалгуур тавихаар болсон.
Гэхдээ манай гаргаж байгаа нүүрс чанарын шалгуурыг хангачих болов уу гэж харж байна. Хятадын талаас гаргасан энэхүү шийдвэрийг Уул уурхайн яам нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдэд таниулж,бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Ер нь Хятад улс байгаль орчноо хамгаалах үүднээс импортоор авч байгаа нүүрсний чанарт анхаарч аль болох түүхий нүүрсийг худалдан авахаас татгалзаж, боловсруулсан бүтээгдэхүүн авах зорилт тавьж байгаа. Нүүрсний импортын татвар Хятад руу нүүрс экспортлодог бүх оронд хамаатай. Энэ хэрээр өрсөлдөөн мөн л ширүүснэ.