Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2014.10.15
А.Бакей: Тунгааж бодох асуудал гараад байгаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг ямар учраас хойшлуулж байгаа вэ?
Тунгааж бодох асуудал гараад байгаа. Яагаад гэвэл, Засгийн газрын бүтцийн тухай хууль Бүрэлдэхүүний тухай хуулийг батласан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Хэрвээ Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг шууд баталчихлаа гэхэд томилогдсон шинэ сайдууд чиг үүргээ хэрэгжүүлж эхлэх ёстой.
Гэтэл энэ нь ойлгомжгүй, тодорхой биш байгаа учир нягталж, судлах хэрэгтэй зүйл бий. Болж өгвөл хүнээ яаралтай оруулж ир гэдэг чиглэл өгч байгаа.
-Сайд нарын нэрс орж ирж байж бүрэлдэхүүнийг батлах хэрэгтэй гэсэн үг үү?
Шинээр томилох сайдын нэр тодорсон байвал амархан явах гээд байна. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд завсар үүсэхгүйгээр. Энэ үүднээс судлах, зөвлөлдөх асуудал гараад байна.