Гурван сайдыг өөрчилж оруулж ирэхийг сануулав
2014.10.08

Гурван сайдыг өөрчилж оруулж ирэхийг сануулав

УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг Ерөнхий сайдад хатуу сануулга өгч буйгаа энэ үеэр мэдэгдлээ. 

Тодруулбал, ард иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ноцтойгоор хохироож буй  Эрүүл мэнд, Соёл, спорт, аялал жуулчлал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамдын сайд нарыг өөрчлөн оруулж ирэх сануулгыг Ерөнхий сайд өгөх юм байна. 

Үүнээс харвал Н.Удвал, Ц.Оюунгэрэл Ш.Түвдэндорж нарт хариуцлага тооцохыг сануулж буй бололтой. 

Ер нь МАН-ын бүлэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхдээ илүү чамбайруулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа билээ. Мөн хариуцлага алдаж улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг хямралт байдалд хүргэхэд нөлөөлсөн, цөөнхийн бүлгээс хариуцлага тооцож огцруулах саналыг удаа дараа гаргаж байсан Засгийн газрын гишүүдийг шинээр бүрдүүлэх танхимдаа сайдаар дахин ажиллуулахгүй байхыг анхааруулсан шаардах бичгийг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэж мэдэгдлээ.                           

Үүнээс гадна төсвийн хэмнэлтээс бий болох хөрөнгийг цалин тэтгэврийг нэмэх эх үүсвэр болгох ёстой гэж мэдэгдэв