С.Эрдэнэ: Бидний бүтээснээс ч илүүтэй Засгийн газрыг харлуулах ажил хийгдчихэж
Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.10.13

С.Эрдэнэ: Бидний бүтээснээс ч илүүтэй Засгийн газрыг харлуулах ажил хийгдчихэж

Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Сэргээн заслын төвийн нээлт болсон. Энэ төв нээгдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүх шатанд эмчилнэ гэсэн үг үү?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөгжлийн төв байх эсэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн үүрэг, чиглэл тодорхойгүй явж ирсэн. Манай яам байгуулагдсанаар бодлогынхоо хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгайлан авч үзсэн. Хөгжлийн бэрхшээлтэй 120 орчим мянган хүнийг хүн амын нэг бүлэг болгон үзэж өнгөрсөн жилийн төсөвт 5.6 тэрбум төгрөг суулгасан байдаг.

Энэ мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Сэргээн заслын төвийг байгуулах, тоног төхөөрөмжийг нийлүүлэх шийдвэрийг гаргасан юм. Өнгөрсөн баасан гаригт тус төвийн үйл ажиллагааг нээлээ. Орчин үеийн шаардлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх боломжид нийцсэн тоног төхөөрөмжийг суурилуулсан нь том дэвшил болж байна.

-Хүчин чадал нь ямар вэ. Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулах юм уу аль эсвэл улсын чанартай харьяалал харгалзахгүй үйлчилнэ гэсэн үг үү?

Нэг ээлжиндээ 45 хүнийг хэвтэн эмчлүүлэх боломжтой юм. Өдөрт 200 хүн шинжилгээ, сэргээн заслын үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай төв. Мөн харьяалал харгалзахгүй үйлчлэх учиртай. Улсын хэмжээнд нэг төв байгаа учраас.

Мөн Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж 54 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гурван га газарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд зориулсан хөгжлийн төвийг байгуулах ажил эхэлсэн. Энэ төв ашиглалтад орсноор өдөрт 150-180 хүн хэвтэн эмчлүүлэх бол өдөртөө 700-800 хүнд нөхөн сэргээх эмчилгээ, үзлэг оношилгоо хийх хүчин чадалтай байх юм.

-Бас Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал олны анхаарлын төвд байна. Бүрэлдэхүүн яаж өөрчлөгдөх юм бэ?

Хэвлэл мэдээллийн түвшинд л мэдээлэлтэй байгаа. Засгийн газар, намын бүлгийн түвшинд тодорхой яригдаагүй байна. Даваа гаригийн (өнөөдөр) бүлгийн хуралдаанаар асуудлыг нарийвчлан хэлэлцэнэ. Харин фракцийн түвшинд асуудлыг нэлээд ярьж байгаа юм билээ. Фракц гэдэг хэсэг бүлгээрээ хамтарч нэг шийдвэр гаргаад түүнийгээ батлуулахыг зорьдог хүмүүсийн нэгдэл шүү дээ. Тэр хэмжээнд л яригдаж байгаа байх.

-Нэгдэж нийлсэн яамдын сайдыг гаднаас томилох ёстой гэдэгт танай фракц ямар байр суурьтай байгаа юм?

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж тохиролцсон гэдэг зүйлийг сонссон. Энэ асуудлыг бүлэг дээрээ ярилцаж байж л шийдэх байх.

-Х.Баттулга гишүүн Дэд бүтцийн сайд, О.Чулуунбат Сангийн сайд болно гэдэг мэдээлэл хэр бодитой юм бол?

Бүлгийн хэмжээнд албан, албан бусаар ч тийм зүйл яригдаагүй. Ордонд бусдын тааж ярьдаг л хэлбэр төдий зүйл биз дээ. Даваа гаригт бүх зүйл тодорхой болно.

-Бас Н.Энхбаяр дарга яг энэ үед ирсэн нь Тэргүүн шадар сайд болох эрмэлзэлтэйнх гэгдэж байгаа?

Эмчлүүлж байгаа. Монголд дахиад эмчлүүлэх шаардлагатай учраас ирсэн гэж ойлгож байна. Онгоцноос буугаад л ордонд орж сайд хийгээд явчихна гэж бодохгүй байна. Хоёрдугаарт аливаад дэг жаяг гэж нэг зүйл бий дээ. Ирснээсээ хойш тодорхой хугацаанд ажилдаа орж, асуудлыг мэдэж, мэдэрч байж улс төрд орох байх гэж бодож байна. Гэхдээ иргэнийхээ эрх үүргээ эдлэх гэж ирсэн бол ойлгоно.

-Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх бус “бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор” гэж МАН-ын Шинэчлэлийн хороо шаардаж байна. МАН- ын бүлгийн гишүүд ч тийм санаа бодолтой байгаа бололтой?

Өнөөдөр Монголд дараагийн Засгийн газар гарч ирээд үйл ажиллагаа нь сайжирдаг практик байдгийг мэдэхгүй юм. Тэгээд ч одоо байгааг нь унагачихвал дараагийн Засгийн газар сайн ажиллана гэдэг баталгаа нь хаана байгаа юм. Би тийм баталгаа байгааг одоогоор олж харахгүй байна. Аливаа зүйл тарж бутарахад улам л зөрчилддөг, үйл ажиллагаа нь бүр сааралтдаг биз дээ. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр өөрчлөгддөггүй гэдэг шиг Засгийн газрыг солиход засгийн ажил сайжирчихдаг бол би ч гэсэн кноп дарж болох байна.

-МАН-ынхны шаардлагын хувьд?

Мөнхийн сэдэв юм. Цалин авсан хэдэн хүн гэр"бариад сууж байдаг тийм л зүйл ажиглагдаж байна. Тэнд нь тэмцэхээр очиж байгаа хүн ч алга. Ийм байдлаар хол явахгүй. Ийм улстөрөөс иргэд залхчихсан байна ш дээ. Гэрээ хулдаасаар бүрсэн хэдэн хүн захиалгат улс төр хийхээ болих хэрэгтэй. Сүүлийн үед хөгжим найр болоод байдаг болчихож.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж тохиролцсон гэдэг зүйлийг сонссон.

Хоёрдугаарт би МАН-ынхныг сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадахгүй байна уу даа гэж харж байна. Улс төрийн сөрөг хүчин гэдэг бүх зүйлийг харлуулах бус зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжлээд л ажиллах үүрэгтэй. Ард түмэн ядарч байна уу, туйлдаж байна уу хамаагүй тухайн үеийнхээ өөрсдийн эрх ашгийн төлөө л дуугарч байгаа нь харам- салтай.

Манай С.Зоригийн хэлсэн үг байдаг даа. Нэгдүгээрт улс эх орны эрх ашгийг, хоёрдугаарт нам хүчнийхээ, гуравдугаарт фракц бүлэглэл, дөрөвдүгээрт хувь хүнийхээ эрх ашгийг тавь гэж. Одоо улс төрийн эрх ашгийн эрэмбэ дараалал зөрчигдөөд байгаа юм. Нэгдүгээрт нам, хоёрдугаарт хувь гээд.

Шууд хэлбэл эрх баригчдын үйл ажиллагаа доголдож, Засгийн газрын үйл ажиллагаа сааралтаж байвал бидэнд сайн гэсэн логикоор ажиллахаар улс орны хөгжлийн бодлого хаана нь хоцрох нь ойлгомжтой.

-Эдийн засгийн уналт, “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хэрэгжилт, ирэх жилийн төсөв гээд олон зүйл шүүмжлэлийн бай болоод байна л даа?

-Альч Засгийн газар шүүмжлэлийн бай болдог. Гэхдээ хэдий чинээ их ажил хийнэ төдий чинээ шүүмжпэл нь их байдаг. Түрүүнд хэлсэнчлэн бүх зүйлийг харлуулж харах бус сайн сайхныг нь бас ярих хэрэгтэй. Бид хийснээ ярьдаггүй дутагдалтай байсан байж магадгүй. Сүүлийн хоёр жилд энэ улсад ямар бүтээн байгуулалтууд хийгдсэнийг, Улаанбаатар яаж өнгө зассаныг хүн бүр л харж байгаа байх.

Ямартай ч бид ажил хийж болдгийг харууллаа. Бүх аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож, дулаан цахилгаан станц барьж болж байна. Огт ажил хийгээгүй юм биш олон ажил хийсэн. Бидний хийснээс давж Засгийн газар, энэ төрийг харлуулах ажил хүчтэй хийгдэж байна. Бондын хөрөнгийг босгоогүй бол өнөөдөр эдийн засаг хэдэн хувь доогуур байж болох байсан.

Ажил хийсэн учраас эдийн засаг эргэж сэргэх төлөвтэй болж байна. Хоёрдугаарт шинэчлэлийн Засгийн газар ямар хөрсөн дээр бий болсон бэ. Ямар өв хөрөнгө хүлээж авсан бэ гээд ярих юм бол олон асуудал байна. Энэ Засгийн газар юу ч хүлээж авч чадаагүй. Баахан өр, авлага, бэлэн мөнгөний амлалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байсан.

Нэг жишээ нь намайг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг хүлээж авахад ахмад настан бүрт өгөх 300 гаруй мянга, иргэн бүрт 21 мянган төгрөг олгох, хүүхдийн мөнгө гээд өчнөөн тэрбум төгрөг босгох ажил над дээр бууж ирсэн. Түрүүчийн Засгийн газрын өрийг цайруулах ажилд эхний зургаан сарыг зарцуулсан байдаг юм шүү.

Чалкогоос, Эрдэнэтээс, Монголбанкнаас гээд хэдэн зуун сая төгрөг аваад идчихсэн байсан.
-Өнгөрсөн Засгийн үед бус өнөөдөр эдийн засаг хүндэрч элдэв асуудал үүсээд байгаа?

Чалкогоос, Эрдэнэтээс, Монголбанкнаас гээд хэдэн зуун сая төгрөг аваад идчихсэн байсан. Гэтэл өмнөх Засгийн газарт ажиллаж байсан бүх хүн бидний өөдөөс харж суучихаад инээгээд, доромжлоод, шоолоод сууж байна ш дээ. Ерөнхий сайд нь Сү.Батболд, Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Боловсролын сайд нь Ё.Отгонбаяр байсан. Бүгдээрээ энхийн цагаан тагтаа шиг юм яриад л. Улс орныг дампууруулж, өрийн намагт живүүлж хаячихаад явсан нөхдүүд шүү дээ, тэд.

Тэд хариуцлагаа хүлээсэн нь хаана байгаа юм. Ашигт малтмалын үнэ тэнгэрт хадаж байхад орж ирсэн хэдэн их наяд төгрөг хаачсан бэ гээд яривал ярих зүйл их. Тэдэнд сөрж хэлэх үг байхгүй. Гэхдээ бид тэдний хийж бүтээснийг харлуулж, хөөдөлгүй, зөвийг нь дэмждэг байсан. Оюу толгойн гэх томоохон луйврын гэрээг байгуулж л байсан. Оюу толгойд ямар луйвар явсныг бид илрүүлсэн.

Үндсэн гэрээний дэргэд хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж нууцын зэрэглэлтэй байгуулаад 80 хувь нь давуу эрхийн, 20 хувь нь энгийн хувьцаа байна гэж заасан байдаг. Тэгээд 20 хувь буюу энгийн хувьцааны 34 хувийг Монголын тал эзэмшинэ гээд заачихсан. Энэ нь нийт хувьцааны зургаан хувь болж таарч байсныг илрүүлж засч, сайжруулсан байдаг.

Ийм гэрээгээр Оюу толгойг ашиглаад ч яадаг юм биз дээ. Хоёрхон жилийн өмнө энэ бүхэн болсон. Харин өнөөдөр энхийн цагаан тагтаа шиг бидний бүтээн §осгосныг харлуулах эрх тэдэнд байхгүй. Түүхээ цаг ямагт эргэж харж явах ёстой.