2014.09.19

Л.Болд: Гадаадад байгаа иргэн бүр улсаа төлөөлөх элчин сайд байх ёстой

Дэлхий даяар тархан суугаа Монголчуудын нэгдсэн зөвөлгөөн өнөөдөр боллоо.

Дэлхийн 100 гаруй улсад 120 мянга гаруй иргэн  амьдардаг. Тэд өөр хоорондоо холбоотой байхын тулд ТББ, холбоод байгуулан ажилладаг байна. Эдгээр ТББ-ууд Монгол улсын ЗГ-тай хэрхэн хамтран ажиллах талаар өнөөдрийн нэгдсэн уулзалтаар хэлэлцсэн юм.

    Гадаадад суугаа иргэдийн  эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгал, ирээдүйд эх орондоо ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлэх гээд олон чухал асуудлууд өнөөдрийн уулзалтаар хөндөгдсөн юм. 1999 онд анх гадаадад суугаа Монголчуудаа цахим ертөнцөд нэгтгэх зорилгоор хэсэг залуус цахим өртөө сүлжээг санаачилжээ. Үүний үр дүнд  дэлхийн 24 оронд  68 ТББ албан ёсоор бүртгэлтэй байдаг байна.

Гадаад улсад суугаа иргэн бүр улсаа төлөөлөх элчин сайд байх ёстой

 Гадаад харилцааны сайд Л.Болд” Өнөөдрийн зөвлөгөөний нэг үр дүн бол Монгол улсдаа бүртгэлгүй иргэн гэж байх ёсгүй. Иргэдээ  бүртгэл судалгаанд хамруулж төрийн үйлчилгээг хүртэх орчинг бүрдүүлэх тал дээр бодитой алхмыг энэ чуулганаас дэвшүүлж, цаашдаа хамтран хэрэгжүүлж ажиллана. Гадаад улсад суугаа иргэн бүр улсаа төлөөлөх элчин сайд байх ёстой” гэсэн юм.