2014.08.28

Г.Батхүү: Мото спортын ДАШТ-ыг зохиохын тулд Засгийн газартай хамтарч ажиллана

Манай улс ирэх жилээс Мото спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохиох тухай яригдаж эхэллээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн, МАМСХ Г.Батхүү болон Олимпийн хорооны ерөнхийлөгч нар ярилцаж энэ асуудлыг засгийн газарт оруулахаар боллоо. Энэ тэмцээнийг зохион байгуулахын тулд зохих хэмжээний хөрөнгө орох ёстой.

Хэрвээ энэ тэмцээн манай улсад зохиогдвол дэлхийн 250 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл ирэхээс гадна үүнийг дагаад аялал жуулчлал хөгжих боломжтой гэж үзэж байна. Ингэснээр эх орноо дэлхийд сурталчилах нэг том боломж гэв.

Түүнчлэн Дэлхийн мото спортын холбооны төлөөлөгчид монголын байгаль, цаг уур тэмцээнийг зохион байгуулахад тохиромжтой гэдгийн хэллээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү