Юү Ки Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
БНСУ-ын Үндэсний Ассамблейн байнгын хорооны дарга Юү Ки Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, үндэсний нэгдлийн байнгын хорооны дарга Юү Ки Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2014.08.08/ хүлээн авч уулзав.
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд зочид, төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэв.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, үндэсний нэгдлийн байнгын хорооны дарга Юү Ки Жүн Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаад хоёр улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж харилцан санал солилцлоо.
Ноён Юү Ки Жүн нь БНСУ-ын эрх баригч Сенүри намын гишүүн бөгөөд Пусаны Сөгү тойргоос Үндэсний Ассамблейд гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.