Ж.Энхбаяр нүнжиг заав
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр МАХН-ын бага хурлын үеэр намынхандаа тун чнүнжигтэй загнаж тус бүрт нь гарынбэлэг гардуулжээ. Гэнэтхэн юуны учир түүнийг ийнхүү бэлэг сэлт тараах болов гэж гайхаж эргэлзэх хүмүүс мундахгүй гарч байсан гэхэд болно. Учир нь эрхэм гишүүн генерал аавынхаа дурдатгалын номыг гаргаж олны хүртээл болгож дээ-жийг нь намын гишүүддээ тараасан нь тэр юмсанж. Гэхдээ дээрх бэлгийг тун содон шалгуураар журмын нөхдөдөө бэлэглэсэн гэнэ. Өөрөөр хэлбэл армийн тодотголтой гишүүддээ эхний ээлжинд тарааж улмаар нас, хүйсийг нь хүртэл нарийн сайн хэмжсэн гэдэг. Түүний энэ байдлыг гадарласан журмын нөхөд нь генералын хүү нүнжигтэй загнасан ч арми зангаа бэлгэнд хүртэл гаргах юм даа хэмээн өөр хоорондоо шивэр авир хийсэн сурагтай.