
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.07.07
Хөлбөмбөгийн хорхойтон
УИХ-ын эмэгтэй гишүүдийн нэг С.Одонтуяа хөл бөмбөгөнд нугасгүй нэгэн гэнэ.
Тэрбээр хөл бөмбөгийн Ливэрпүүл клубыг дэмждэг аж. Тэрбээр Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб ТББ-ын гишүүн юм байна.
Тэрбээр УИХ дахь эмэгтэй гишүүд дунд спортлог гэдгээрээ ялгардаг. Тухайлбал, 2012 оны сонгуулийн өмнө тэрбээр “Иргэн та баялаг” сангийн журмаар “NВА”- ын шилдэг тамирчин Дувайт Ховардыг Монголд авчирч багагүй пи-ар хийгээд авсан. “Би Чикагод NВА -ийн тоглолт үзэж байхад...” гэж хэвлэлд ярьснаас харахад сагсан бөмбөгч тоглох дуртай бололтой.