Дундговь аймгийн багийн төвүүдэд их эмч ажиллуулдаг болжээ
2014.07.04

Дундговь аймгийн багийн төвүүдэд их эмч ажиллуулдаг болжээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн сарын 30-нд Дундговь аймагт ажилласан байна. Тэрбээр Дундговь аймгийн иргэдтэй хамт өглөөний дасгал, гүйлтэд оролцсон байжээ. 

Улмаар аймгийн засаг даргын тамгын газарт болсон удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцож, эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын талаар танилцуулга яриа хийж, иргэдтэй харилцан ярилцсан байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал “ЭМЯ-наас хэрэгжүүлж буй Телемедициний төсөл амжилттай хэрэгжиж байна.   Үүний ачаар орон нутгийн иргэдийн хотод очиж эмчлүүлэх байдал 60 хүртэл хувиар буурсан” хэмээн мэдэгджээ.

Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгээр орж ажил байдалтай нь танилцаж, эмнэлэгийн эмч, ажилчидтай уулзалт ярилцгага хийжээ.

Түүнчлэн тус аймгийн засаг дарга С.Од-Эрдэнэ болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад хандан эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг дэмжин ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ үеэр тус аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгээр орж ажил байдалтай нь танилцаж, эмнэлэгийн эмч, ажилчидтай уулзалт ярилцгага хийжээ.

Тус аймагт төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд өрхийн эмнэлгийн нэг шинэ байр ашиглалтанд орсон байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг 217 ажилтантай. 

Амбулаториор жилдээ 70000 орчим хүнд үзлэг хийж, 50000 орчим литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмчилгээнд хэрэглэдэг аж. Тэргүүлэх тархалттай өвчлөлөөр зүрх судасны өвчлөл, хавдар, осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл ордог байна. 

Тус аймагт өмнө нь багийн төвүүдэд бага эмч ажиллуулдаг байсныг өөрчилж их эмч ажиллуулдаг болгосоноо тус аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга Х.Жаргал  хэлжээ. Цаашид иргэдийн зүгээс эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авахад гардаг оочир, дарааллыг бууруулах талаар санаачлагатай ажиллахаа сайдад дуулгасан байна. 

Тус аймагт сүүлийн жилүүдэд автомашины осол ихсэх хандлагатай байгаа гэнэ. Гэтэл ийм онцгой нөхцөл байдал гарсан үед хэрэглэгдэх тоноглогдсон машин дутагдалтай байгаагаа салбарын сайдад уламжлав.