Бельги улстай хамтран “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийг бэхжүүлнэ
2014.07.03

Бельги улстай хамтран “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийг бэхжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант улсын Засгийн газар хооронд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн барихаар тогтлоо.  

2014-2016 онд хэрэгжүүлэх энэ төсөл Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг нь сургаж дадлагажуулна.

Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 6,4 сая еврогийн 59,4 хувийг Бельгийн Засгийн газрын хүүгүй, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.