Илгээмжээс НӨАТ-ыг авахаа болих уу?
Гаалийн татварын тухай хууль мөн НӨАТ-ын тухай хуулиудын өөрчлөх асуудлыг хэлэлцэх үеэр илгээмжээр ирсэн жижиг барааг НӨАТ-аас чөлөөлөх тухай санал олонхийн дэмжлэгийн авлаа.
Харин тэрхүү жижиг барааг гэдэгт 1100 доллараас илүүгүй үнэтэй. Хоёр ширхэгээс их биш барааг жилдээ цөөн удаа илгээмжээр авбал НӨАТ-ын татвараас чөлөөлнө гэсэн зохицуулалт хийхээр ярьж эхлээд байна.
Улс хоорондын илгээмжийн тээврийн зардал маш үнэтэй байдаг учраас ийм замаар бизнес хийх боломжгүй гэж гишүүд хэлж байгаа юм.
Тухайлбал: DHL 100 грамм ил захидал явуулахад л дор хаяж 50 доллар хүрдэг. Тиймээс өндөр зардлаар ирж байгаа дахин НӨАТ-ын 10 хувийн татвар авахад хүндрэлтэй байгаа учраас энэ төрлийн татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг хуулинд тусгахаар ярьж байна.
Харин энэхүү хуулийн хэлэлцүүлгийн явцад энэхүү заалт УИХ-аас хэрхэн дэмжлэг авах нь тодолхойгүй байна.