МАХН 93 жилийн ой өчигдөр тохиолоо
2014.06.25

МАХН-ынхан баяраа тэмдэглэж, гишүүдийнхээ хүрээг тэллээ

МАХН нэрээ сэргээсний гурван жил, тус нам үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой өчигдөр тохиолоо.

Тус намын удирдлагууд баярын өдрөө гишүүд дэмжигчидтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Нээлтийн ёслолд Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга .Г.Шийлэгдамба, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, байнгын хорооны дарга Ц.Цолмон.Эрүүл Ойн баярыг нээж МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва үг хэлсэн бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба гишүүд дэмжигчид хүрэлцэн ирсэн зочдод баярын мэнд хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр мэндчилгээ ирүүлснийг нарийн бичгийн дарга П.Цогтбаатар зочдод хүргэв. МАХН нэрээ сэргээсний гурав, тус нам үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойгоор шинээр болон гишүүнчлэлээ сэргээж байгаа 500 гаруй хүн намын батлахаа гардаж авлаа.

Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Манай намын үзэл санааг дэмжиж шинээр гишүүн болон элсэн орж байгаа хүмүүстээ талархаж байгаагаа хэлье. Мөн гишүүнчлэлээ сэргээж намдаа эргэн ирж байгаа.  Хүмүүстээ хамтдаа шударга үнэний төлөө бат зогсоход таатай байгаагаа илэрхийлье. МАХН-ын хувьд зорьсон зорилгодоо хүрэхэд та бүхний хүч хөдөлмөр, дэмжлэг туйлын чухал юм шүү” гэлээ.

Үг хэлсэн гишүүд, дэмжигчдийн олонх нь “МАХН-ын шинэчлэл: ухрах уу, урагшлах уу” хэлэлцүүлэгт оролцож, намын дарга Н.Энхбаяр, түүний хамтран зүтгэгчид болон, түр шатбыг тэргүүлж байсан Н.Удвал нарын дэвшүүлсэн үзэл баримтлал хэрхэн нэгдэж байснаа, намынхаа нэрийг сэргээхийн төлөө тэмцэж явснаа, түр штаб байгуулахад гар бие оролцсон тухай, хүний эрхийн байгууллагуудад хэрхэн хандаж байснаа дурсан ярьж байсан юм.

Энэ үеэр тус намын нарийн бичгийн дарга Д.Бямбасүрэнгийн хэлсэн үг олны анхаарлыг ихээхэн татаж байв. Тэрээр МАХН-ын гишүүд намынхаа нэрийг сэргээх гэтэл Ардын намын тухай, үеийн удирдлагууд, намын нэрнээс “Хувьсгалт” гэдэг авч хаясан бүлэг хүний зүгээс эсэргүүцэл үзүүлж, тэр бүү хэл Улсын бүртгэлийн газраас 30 гаруй нэрийн хувилбарыг авчихсан байсан тухай ярьсан юм.

Д.Бямбасүрэн: МАХН нэрээ сэргээхэд ардын намын зүгээс учруулсан бэрхшээл асар их -Намын нэр өөрчилсөн болон хуучин нэрээ сэргээж авахын төлөө тэмцсэн түүхт үйл явдлыг дурсахгүй юу?

-Дөрвөн жилийн өмнө Монголын нийгэм, ард түмэн нэг зүйлд анхаарал хандуулж байсан. Т эр нь МАХН-ын 26 дугаар их хурал байв. Тухайн үед юу болсныг олон нийт анхааралтай ажиглаж, ялангуяа намын гишүүд, дэмжигчдийн олонх намын нэр солих шийдвэрт ихээхэн дургүйцсэн.

Тэр нь юу байсан бэ гэвэл, МАХН- ын нэрийг өөрчилж МАН болгосон явдал байсан. Үүнийг гишүүд, дэмжигчдийн 80-90 хувь нь эсэргүүцсэн. Тухайн үед намын удирдлагад байсан цөөхөн хүн “Тэрэлжийн тунхаг” гэгч баримт бичиг гаргаж, тэр нь үндсэндээ ард түмний төлөө гэсэн зүүний үзэл баримтлалтай МАХН-ыг хөрөнгөтнүүдийн төлөө ажиллах нам болгон хувиргах арга зам руу шилжсэн.

Эх орныхоо баялгийг гадаадынхантай хамтран гадагш нь зөөсөн үйлдлээ хаацайлах гэсэн үйлдлээ бодитой болгохын тулд ийм арга хэмжээ авсан нь тэр үйл явдлаар илэрсэн юм. Тэгвэл гишүүд, дэмжигчид болон нийгмийн зүгээс эсэргүүцэж байсан хүрээнийхэн намын.удирдлага болон бидэнд ирж хүсэлтээ тавьж байсан.

Ингээд бид 2010 оны есдүгээр сараас эхлэн “МАХН-ын шинэчлэл ухрах уу, урагшлах уу”хэлэлцүүлгийг хийж, сүүлийн уулзалтаас эхлэн намынхаа нэрийг сэргээх нь зөв, Онц их хурал хуралдуулъя гэсэн шийд гэрт хүрсэн.

Ингээд 2011 оны нэгдүгээр сарын 27-28-нд АСА циркт Онц их хурлаа хийж, 900 гаруй төлөөлөгчтэй хуралдаж, дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж, батлуулсан.

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг баталснаар хууль журмын дагуу Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн. Эндээс эхлээд дахиад тэмцэл эхэлсэн.

Тэр нь ямар тэмцэл байв?

-Бид Улсын Дээд шүүхэд хандсан ч зургаан сар баталж өгөлгүй чирэгдүүлсэн. МАХН-ыг байгуулахын эсрэг Ардын намын нөхдүүд явуулга хийж, тэдний шахалтаар биднийг зургаан сар маш хэцүү байдалд, айлгаж дарамталсан хүнд нөхцөлд рүү оруулсан.

Батламжаа гардаж авахыг бид өдөр бүр хүлээж, сүүлдээ хуулийн хугацаа өнгөрсөн тул шахаж, шаардах, жагсаал цуглаан хийх болсон. Өглөө бүхэн Хүмүүнлэгийн их сургуулийн хажууд байсан түр штаб дээрээ цуглаад тал тал тийшээ явдаг, өчнөөн ажил ундарч байлаа, тэр үед.

Онц их хурлын гишүүд, дэмжигчид бидэнд “Та нар минь ямар ч байсан тэмцээрэй, МАХН байх ёстой. Намынхаа нэрийг заавал сэргээж аваарай” гэж урам өгч, ярьдаг байсан. Түүний хүчинд итгэл алдраагүй, идэвх сулраагүй. Эцэст нь 2011 оны зургадугаар сарын 24-нд Улсын дээд шүүх дээр хурал болж, бид намынхаа батламжийг гардаж авсан. Ингэж олон бэрхшээл, зовлонг бид туулж явсан. Би түрүүнд хэлсэн, бидэнд ихээхэн дарамт шахалт үзүүлсэн хүмүүс бол Ардын намынхан байсан.

-Намын нэрийн 30 гаруй хувилбарыг Ардын намын удирдлагууд авчихсан байсан гэсэн. Тэр тухай ярихгүй юу?

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас МАХН гэсэн товчилсон дөрвөн үсгээр байж болох бүх нэрийг Ардын намын удирдлагуудаас эхлэн тэдний гар хөл болсон нөхдүүд авчихсан байсан. Тэр бол МАХН гэсэн дөрвөн үсгээр нэрээ товчилсон, энэ улс орны төлөө бүхнээ зориулж  ирсэн, нийгмийн

захиалгаар бий болсон нэр хүндтэй энэ намыг байхгүй болгох арга хэмжээг бүх шатандаа авч байсны баримт нотолгоо юм. МАХН анх үүсэн байгуулагдахдаа эх орон, нийгмийн захиалгаар бий болсон. Түүнээс хойш эх орон, ард түмнийхээ итгэлийг алдаагүй, улс орны төлөө бүхий л үйл ажиллагаа, зорилго чиглэлээ тавьж ирсний хүчинд тэр үеийн Монгол орныг, өнөөгийн шинэ цагийн Монгол болгож өөрчлөхөд ямар үүрэг гүйцэтгэснийг Монголын ард түмэн, үе үеийнхэн мэдэж байгаа.

Намын өмнө, эх орныхоо өмнө буруу үйлдэл хийсэн, цөөн хүний төлөө ажиллах гэсэн нэр бүхий хүмүүсийн бусармаг ажиллагаа. өнөөдөр улам ил тод, ойлгомжтой болж байна. Түүнээс гадна намын дарга Н.Энхбаярыг хилсдүүлэн барьж хорьсон нь ч гэсэн МАХН-ыг нийгмээс шахан зайлуулах, мартуулах гэсэн бодлогынх нь нэг илрэл байсан. Энэ бол цөөн хэдэн хүний зорилго, гадаадуудтай  нийлж ,эх орноо цөлмөн баяжих гэсэн нөхдийн явуулга, хэтийдсэн шунал бусармаг үйлдэл

байна гэж. Тийм ч учраас тэдэнд саналаа өгөхгүй байгаа юм. Энэ юу хэлж байна гэвэл, бидний итгэлийг дааж ажиллаж чадах нам бол МАХН, харин Ардын намынхан та нар бол биш ээ гэсэн . үг, шуудхан хэлэхэд.

-МАХН-ыг сэргээн байгуулсан нь нийгмийн захиалга байсан гэлээ. Тэр тухай тодруулахгүй юу?

-МАХН байгуулсны нэг жилийн ойгоор УИХ-ын сонгуульд оролцсон. Ард түмэн, манай намын гишүүд, дэмжигч. 220 гаруй мянган хүн саналаа өгснөөр манай нам УИХ-д 11 судалтай, бүлгээ байгуулан ажиллаж, Монголын улс төрд гуравдагч хүчин болж ажиллаж явна.

Мөн өнгөрсөн гурван жилийн хугацаанд орон нутгийн сонгуульд оролцож шат шатанд 230-аад суудалтай болсон. Энэ бол манай намыг ард түмэн хүсэн хүлээж, энэ намыг устгуулахгүй байхсан гэсэн хүсэл эрмэлзэл байсан гэдгийн бодит илэрхийлэл болж байна.

-МАХН цаашид ямар зорилт тавьж байна?

-Бид Монголынхоо ард түмний төлөө, тэдний итгэлийг алдахгүйн төлөө ажиллана. Өнөөдөр манай нам нэрээ сэргээсний гурав, үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Энэ хүртэлх гурван жилийн хугацаанд бид тодорхой зорилтууд тавьж ажилласан. Мөрийн хөтөлбөртөө ард түмний амьдралыг сайжруулах, болохгүй бүтэхгүйг засч сайжруулах таван  хувьсгал гэсэн зорилтыг Дэвшүүлэн ажиллаж байна. Цаашид улам эрч хүчтэй ажиллах болно.