Чингэлтэйнхэн “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулахгүй байхыг Г.Баярсайханд захилаа
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.04.07

Чингэлтэйнхэн “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулахгүй байхыг Г.Баярсайханд захилаа

   УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Чингэлтэйн иргэдтэй хийх уулзалтаа эхлүүллээ. Тэрээр энэ сарын 5-нд 18, 19-р хорооны иргэд, сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонссон бол өчигдөр тус дүүргийн 17, 16-р хороонд ажиллалаа.

Г.Баярсайхан гишүүн хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилж боловсруулсан хуулийн төсөл, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга хийлээ. Иргэдтэй хийх уулзалтын үеэр цалин тэтгэвэрийг нэмэх, зам талбай сайжруулах асуудлыг хөндөж тавьж байлаа.  

Чингэлтэй дүүрэгт цэцэрлэгийн хүрэлцээ тааруу байгаа тул энэ жил таван цэцэрлэгийг барихаар улсын болон нийслэлийн төсөвт тусгасан байна. Дүүргийнхээ иргэд сонгогчдод тулгамдаж буй асуудал, тавьж буй санлыг УИХ-ын хаврын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүдэд дамжуулахаа амлалаа.

Иргэд “Алтны компаниудад дуртай газар нь лиценз өгч, гол усыг бохирдуулах, ширгээх аюул нүүрлэж байгаа тул хуульд өөрчлөлт оруулалгүй хэвээр мөрдөөд явах нь зүйтэй” гэсэн саналтай байлаа.

Мөн Хаврын чуулганаар “Урт нэртэй” хуулийн төслийн Дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас оруулж ирээд буй юм. Энэ хуульд өөрчлөлт оруулах уу, аль эсвэл хэвээр мөрдөөд явах уу гэдгийгЧингэлтэй иргэдийн саналыг сонссон. Иргэд “Алтны компаниудад дуртай газар нь лиценз өгч, гол усыг бохирдуулах, ширгээх аюул нүүрлэж байгаа тул хуульд өөрчлөлт оруулалгүй хэвээр мөрдөөд явах нь зүйтэй” гэсэн саналтай байлаа.

УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулалгүй хэвээр байлгахын төлөө тууштай зогсохыг иргэд хүссэн байна. Дээрх уулзалтад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү оролцож, Чингэлтэй дүүрэгт хийж буй ажлынхаа талаар танилцуулсан юм. Уулзалт өнөөдөр 14, 15 дугаар хороодод үргэлжилнэ.