Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбатыг нэр дэвшүүллээ
Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбатыг нэр дэвшүүлэхээр боллоо.
2014.06.16

Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбатыг нэр дэвшүүллээ

УИХ дахь АН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Тус намын бүлгийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбатыг нэр дэвшүүлэхээр боллоо.

Өнгөрсөн долоо хоногт Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон Ш.Түвдэндорж өмнө нь Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан учраас түүний оронд хэнийг томилох нь тодорхойгүй байсан юм.

Тэгвэл АН-аас Ж.Батзандан, М.Зоригт, Д.Ганбат нарыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн бөгөөд Д.Ганбат олонхийн саналаар Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшихээр боллоо. Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэн томилох юм.