2014.06.16

Д.Сумъяабазар: Хүн огцруулах болохоор АН-ынхан бүгд орж ирдэг

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар ҮХАА-н сайдаар Ш.Түвдэндоржийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар эрх баригч хүчинг ирцээ бүрдүүлэхийг сануулсан юм.

- УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар 

“Хүн огцруулах болохоор АН-ынхан бүгд орж ирдэг хэрнээ өөр асуудал яриахаар сайд, гишүүд нь бүгд байхгүй байна. Ирцээ бүрдүүлээд явах хэрэгтэй байна. Байнгын хорооны хуралдааныг хүртэл хуйвалдаж явуулж байгаагаа болих цаг болсон. Ерөнхийлөгчийн санаачлагын эсрэг хийж байгаа нь хэр зохимжтой юм бэ. Шийдвэрээ өөрөө гаргасан уу. Өмнөх сайдаа хэр зэрэг сайн ажилласан гэж бодож байна вэ” гэсэн асуултад нэр дэвшигч Ш.Түвдэндорж “Ерөнхийлөгчийн санаачлагыг би дэмжиж байгаа. Сайдад нэр дэвшихийг манай намын нөхдүүд санал болгож, би өөрөө шийдвэрээ гаргасан” гэлээ.