Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав
2014.06.05

Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав

 “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 11.00 цагт В танхимд хуралдлаа.

Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Х.Болорчулуун, С.Дэмбэрэл, Я.Содбаатар БОХХААБХ-ны ажлын албаны ахлах зөвлөх Д.Энхбат, Референт Б.Баярмаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Төрбаяр, ахлах мэргэжилтэн Х.Хишигжаргал нарын ажлын хэсгийн гишүүд оролцлоо. 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2.3 дахь хэсгийн "макро" гэсний өмнө "Хөгжлийн бодлогод тусгах" гэж нэмэх санал гаргасан нь дэмжигдсэн юм. Ажлын хэсгийн гаргасан саналыг гишүүдийн олонх дэмжиж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.