2010.09.16

Л.Гантөмөр: Засгийн газарт орсноор АН зүүний үзэлд илүү ойртлоо

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй цаг үеийнасуудлаар ярилцлаа.

-20 жилийнхээ босгон дээр алдаа оноогоо дүгнэж, цэгнэн бүсийн чуулган хийж байгаа. Таны хувьд АН-ын алдаа,оноог хэрхэн дүгнэх вэ?

-АН-ын хувьд 20жилийнхээ амьдралыг дүгнэжцэгнэх жил тохиож байна.Миний хувьд АН барууныхааүзэл баримтлалд тууштайбайж чадаагүй нь хамгийн томалдаа. Манай намын ардтүмнийг ардчилсан нийгэмдхөтөлсөн үе нь 1990-2004 онюм уу даа. Зүүний намтайхамтарч Засгийн газарбайгуулснаас хойш энэ ньулам бүдгэрсэн. Гэхдээбидэнд гаргаж байгаа алдааоноогоо засах боломж байна.Ингэхдээ 1990 онд ардчилсанхувьсгал хийж байсанхүмүүсийг улстөрд байгаа энэүед л эхлүүлэх хэрэгтэй.

-Зүүний намтай нэгдсэнээр АН-ын үйл хэрэгбүдгэрсэн гэлээ. Тэгэхээр та намаа хамтарсанЗасгийн газраас гарах ёстой гэж үзэж байгаахэрэг үү?

-Засгийн газраас гарах, гарахгүйг ганц нэг хүн ярьмааргүй байгаа юм. Энэ бол намын шийдвэр. Намын шийдвэрийг дур дураараа, хүссэн хүссэнээрээ тайлбарлаж болохгүй. Манайхан ийм зүйл ярьж байгаа нь улс төрийн төлөвшил дутаж байгааг харуулж байна. Хамтарсан Засгийн газарт орсон нь өөрөө улс төрийн асар том шийдвэр гэж би хувьдаа үздэг. Засгийн газраас гарах тухай цуу өнөөдөр ч яригдсаар байна. АН Засгийн газраас гараад хүчтэй сөрөг хүчин болчихно гээд л.

-Тэгэхээр АН-ыг барууны биш, зүүний чиглэлийн нам болсон гэж хэлж болох уу?

-АН сүүлийн жилүүдэд зүүний үзэл рүү дэндүү их ор-сон. Эдийн засгийн өсөлт бий болгох, хүмүүст ажил хийх урам зориг өгөх ийм л зүйлийг улс төрийнхөө шийдэл бол-гох нь АН-ын үүРэг гэж боддог. АН ажил хийдэг хүнийг дэмждэг гэж би боддог. Гэтэл одоо манайх нийгмийн халамжийг дэмжих болж. Ажил хийдэг, бизнес эрхэлж байгаа хүнийг дэмждэг тэр үзэл баримтлал дээр хатуу зогсмоор байна. Өнөөдөр найман цаг ажилладаг хүнээс 10 цаг ажилласан хүн нь илүү цалин авдаг тийм л бодлогыг засгийн зүгээс хийж өгөх юм бол энэ нь масс руу чиглэсэн бодлого байх болно. АН үүнийг хийж чадаагүй.

-Энэ нь улс төрийн мөнгөн амлалттай холбоотой байх. УИХ-ын сонгуулиар AH, MAXH нэгээсээ өрсч бэлэн мөнгө амласан. Тухайнүед улстөрчид үүний сөрөг нөлөөг мэдэж байсан ч сонгуульд нэрдэвшихийн тулд иймзүйл хийсэн биз дээ?

-Мөнгөн амлалт төсвийнхөрөнгө оруулалтын бодлого,бизнесийн орчинг сайжруулжчадаагүй. Энэ тал дээр АН хатуу байж чадаагүй гэждүгнэдэг. МАХН бол хэзээ чүүний эсрэг байж чадахгүй. Зүүний нам олсон мөнгөөядуу хүмүүст хувааж өгөх л бодлого баримталдаг шүүдээ. Харин барууны үзэл бол"Чи ажил хийх юм бол сайханамьдарна. Юу үнэн, энэ үнэн"гэдгийг ард түмэндойлгуулдаг. Үүний үр дүнд улсорон хөгждөг. Монголчуудхөгжлийг урагшлуулах уу,хоцрогдлыг удаан хугацаанд хадгалах уу гэдэг салаа замын уулзвар дээр ирж.Хэдэн жилийн дараа ч гэсэнэнэ байдал үргэлжилсэн хэвээр байвал үнэхээр харамсалтай биз дээ.

-МАХН үзэл баримт-лалаа өөрчилж, барууны чиг хандлагыг сонгохоор ярилцаад эхэлчихсэн. Тэгэхээр хамтарсан Засагт орсон хоёр нам нэг үзэл баримтлалтай болох нь?

-Ингэхэд болохгүй зүйл байхгүй. Барууны үзэл баримтлал АН-ын өмч биш. 2.7 сая иргэний ядаж сая нь өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлөж байж л улс хөгжинө. Гэтэл одоо манайд ажил хийдэг хүн алга. Нийг-мийн даатгал төлдөг хүнээсээ төрөөс халамж авдаг хүний тоо хэд дахин их болсон. Ер нь, АН өөрийнхөө байр суурин дээр очиж байж л энэ бүхнээс гарч чадна. МАХН-ын хувьд АН-ын энэ байр суурьт хүртлээ удна. Яагаад гэхээр энэ намд зүүний үзлээсээ салж чадахгүй, түүндээ бат итгэсэн хүн олон бий. Ер нь бол АН хамтарсан Засгийн газарт орсноор зүүний чиглэл рүү хазайх болсон.

-УИХ дахь АН-ын гишүүд хэд хэдэн фракц бүлэг болж хуваагдаад байгаа. Х.Тэмүүжин та хоёр ч бас "Нэг ардчилал" клуб байгуулсан. Энэ клуб ямар ажил хийж байна даа?

-Манай клубын үзэл баримтлал маш тодорхой. Ер нь, бол намд үе үеийн төлөөлөл байж зөв болдог. Харамсалтай нь, АН-д өнөөдөр залуу үе байхгүй болчихлоо. Тэгэхээр 1970 оны залуучууд бид залуу үеэ АН-д оруулах зорилготой клубээ байгуулсан.

-"Нэг ардчилал" клубын залуусыг албан тушаал хөөж байна гэж шүүмжлэх нэгэн байгаа. Ер нь бол улс төрд орно гэдэг албан тушаал л авахыг хүсч байна гэж ойлгогдоод байна?

-Бид албан тушаал булаацалдахгүй. Залуучууд л нэг нэгийгээ дэмжиж ажиллана. Зарим хүн хэлдэг. Дэлхий дээр баруун, зүүний үзэл гэж байхгүй болсон. Энэ үзлүүд хоорондоо холилдсон гэж ярьдаг. Ингэж ярьж байгаа хүмүүст барууны үзэл байгааг нотолно. Манай клуб ҮЗХ-оор АН ирэх 20 жилд ямар үзэл баримтлалтай байхыг гаргаж тавина. Үүнийг намын гишүүдэд хүргэнэ.

-Барууны үзэл байгаа гэдгийг нотолно гэлээ. Гэхдээ яаж гэдэг нь сонин байна л даа?

-Монгол Улс байгалийн баялгаа ашиглаад, уул уурхайн салбар хөгжөөд ирэхээр бүгд сайхан амьдарна гэсэн худлаа ярианаас залуучуудыг хол байлгана. Хүн өөрөө л ажил хийж байж сайхан амьдарна. Түүнээс Тавантолгой ашиглалтад орсноор монголчуудын амьдрал дээшилж, бүгд баян болно гэж байхгүй шүү дээ. Чи залхуу л байх юм бол ядуу байна. Чамд хэн ч мөнгө өгөхгүй. Тиймээс залуучууддаа ажил хийе гэж уриалах байна. Орд газар ашиглаад бид баяжина гэдэг худлаа яриа, бүтэшгүй зүйл. Ер нь бол АН шинэ залуу хүмүүсээр шинэчлэгдэх цаг нь болсон. Аль ч улс төрийн хүчний гол хүч нь залуу үедээ байдаг шүү дээ. Тэр залуу үе нь чадалтай, чансаатай, эрмэлзэлтэй, ажилсаг, намынхаа үйл ажиллагааг зөв ойлгодог байвал тэр нам хүчирхэг болж чадна.

-МАХН-ыг нэгэн үе шинэ залуу үеэ дэмждэггүй, тэднийг улс төрд оруулж ирдэггүй гэж шүүмжилдэг байсан. Тэгвэл АН ч гэсэн ийм байдалд орчихсон хэрэг үү. АН залуу үеэгаргаж ирэхээс яагаад татгалзах болов?

-Шалтаг хэлбэл олон л юм байна. Төрийн эрх барьж бай-гаа нам залуучууддаа албан тушаал амладаг. Гэвч АН-д залуусдаа албан тушаал амлаж чадаагүй, ийм боломж ч байгаагүй. Энэ бол хамгийн том шалтаг. Яг нийгмийн амьдралыг үнэнээр нь дүгнэвэл ийм байна.

-АН-ын лидерүүд шинэ залуу хүмүүсийг хүлээж авахад бэлэн байгаа болов уу. Магадгүй тэд суудлаа тийм ч амар тавьж өгөхгүй байж болох юм?

-Улс төрд олон жил явсан хүмүүс сүүлийн зургаан жил төөрөлдчихлөө. Энэ хүмүүсийн төөрөгдөл улс орныг минь сөнөөх нь ээ. AH, MAXH-тай бодлогоо нэгтгэх нь аюултай. Бид үүнээс арай өөрөөр бодож байна. Элбэгдорж Ерөнхийлөгч, Гончигдорж, Амаржаргал нарын лидерээс 1990 онд ардчилсан хувьсгал эхлүүлж байхдаа тавьсан хөтөлбөрөө санаж байгаа нь хэд бол. Энэ хүмүүсийн зүрх нь үхчихсэн. Тийм болохоор эхлүүлж байсан зүйлээ дуусгаж чадахгүй байна. Зарим нь замын дундаас хаясан. Анх мөрөөдөж байсан тэр зүйлийнхээ төлөө өөрийн байр суурин дээрээ хатуу зогсч чадахаа больж. Магадгүй олон сонгуульд ялагдаад ирэхээр зүрх нь үхчихдэг юм уу, эсвэл олон жил улс төрд лидер байгаад ирэхээр ч тэгдэг юм уу мэдэхгүй. Манай залуус юу хүсээд байна вэ гэхээр тэр хүмүүсийн 1990 онд хүсч байсан зүйлийг өнөөдрийн цаг үетэй тохируулаад дахин гаргаж ирье гэж байгаа юм. 1990 оны дундуур ажил хийж өмчтэй болсон хүнийг хүндэлдэг байсан. Харин өнөөдөр өмчтэй хүнийг үзэн яддаг болсон байна шүү дээ.

-Магадгүй бодож байгаа зүйл чинь амжилтад хүрэхгүй. Та бүхний дэвшүүлж тавьсан зүйлийг хүлээж авахгүй бол яах вэ?

-Бүгдээрээ ядуу амьдарвал Монгол Улс мөхнө. Тиймээс бүгдээрээ баян амьдрахын төлөө тэмцэж, тэмүүлэх хэрэгтэй. Өөрийн гэсэн ажилтай, амьдралтай болъё. Түүнд нь засгаараа дамжуулж ард түмэндээ тусалдаг байя. Энэ бодлогыг хатуу тавих хэрэгтэй. Наад зах нь улсын төсвийн зардлын 50-60 хувь нь хөрөнгө оруулалтад зарцуулагдах ёстой. Гэтэл өнөөдөр 25-30 хувь л хөрөнгө оруулалтад зориулагдаж байна. Үлдсэнийг нь идэж уугаад, Эрээний зах руу гаргаад дуусч байна. Ийм харанхуй бодлого цааш үргэлжлэх юм бол Монгол Улс тэр чигээрээ ядуу болно. Бизнес хийж байсан хүмүүс залхаж байна шүү дээ. Одоо бүр овоо тахиж хувь заяагаа даатгадаг болж. Зарим нь 800 жилээр ухарч, Чингисийн үеийн бодлогоо хэрэгжүүлнэ гээд ч явж байх шиг. Энэ бодлогыг өөрчлөхгүй юм бол бид АН-д байгаад яах юм бэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.