400-гаас доош оноо авбал их, дээд сургууль, коллежид элсэх эрхгүй болно
БШУ-ы сайд Л.Гантөмөр эл сэлтийн чанарыг сайжруулах зорилгоор их, дээд сургууль, коллежийн оюутан элсүүлэх босго оноог тогтоожээ. 400-гаас доош оноо авбал их, дээд сургуульд элсүүлэхгүй нь.
Энэ оноог тогтоохдоо өнгөрсөн жилүүдэд их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлсэн байдалд Боловсролын үнэлгээний төвөөс хий сэн судалгаанд үндэслэсэн аж. Боловсролын үнэлгээний төв нь 2005 оноос хойш улсын хэмжээнд нэгдсэн байдлаар элсэлтийн ерөн хий шалгалт зохион байгуулан, үнэлгээний олон улсын туршлагыг хэрэгжүүлж, хэмжээст оноонд үндэслэн элсэгчдийн шалгалтын оноог гаргаж ирсэн. Босго онооны 50 хувьтай тэнцэх гүйцэтгэл нь 450 боловч энэ хичээлийн жилийн хувьд босго онооны хэмжээг тогтоохдоо өнгөрсөн оны элсэлтийн судалгааг үндэслэн 85 хувь нь элсэх боломжтой байхаар тооцож, 400 гэсэн босго гаргасан байна.
Тодруулбал, элсэгч хийх ёстой даалгаврынхаа 50 хувийг зөв гүйцэтгэсэн байхад л 400 оноо авч их, дээд сур гууль, коллежид эл сэх эрхтэй болно гэсэн үг. Сургуулиуд элсэлтийн журам даа босго оноо тавьдаг ч түүнийгээ мөрддөггүй байсан гэнэ. Энэ нь чанаргүй элсэгчдийн тоог жи лээс жилд нэмж, дипломтой ажил гүйчүү дийн эгнээг тэлж байсан юм. Иймд үндэсний хэмжээнд босго оноо тавьж, мөрдүүлэх нь зүйтэй гэж БШУЯ-наас үз жээ. Босго оноог жил бүр шинэчлэн тогтоож болох бөгөөд өмнөх жилийн шалгалтын мате риалыг харьцуулан судалж, онооны хэмжээг өөрчлөх замаар зохи цуулах боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлж байна.