“Уул уурхайн клуб”-ийнхэн чууллаа
“Уул уурхайн клуб”-ийнхэн чууллаа
2014.05.06

“Уул уурхайн клуб”-ийнхэн чууллаа

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Ардчилсан Хүчний Холбоо” ТББ-ын дэргэдэх “Уул уурхайн клуб”-ийнхэн ээлжит уулзалт, хэлэлцүүлгээ өөрийн байрандаа  хийлээ.

Энэ удаагийн “Ашигт малтмалын төрийн менежмент” сэдвийн хүрээнд болсон хэлэлцүүлэгт “Ардчилсан Хүчний Холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд, мөн АХХ-ны дэд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Уул уурхайн клубын зохицуулагч, “Ашигт Малтмалын Газар”-ын дэд дарга Д. Үүрийнтуяа, УУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Монголын Геологи уул уурхайн Мэргэжлийн институдийн гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл, МҮГХЭХТББ-ын тэргүүн Ж.Мэндсайхан, “Эрдэнэс МГЛ” ххк  дэд захирал Б.Ариунболд,  “Эрдэнэс Оюу толгой”-ын СХОАлбаны дарга Ц.Алтанхуяг, АМГ-ын НХэлтсийн дарга Б.Алтсүх, Ард капитал ХХК Ерөнхий захирал, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооний УЗГ Б.Өлзийбаяр, СЗХорооны гишүүн Д.Ганбаяр, АМГ-ын УУХэлтсийн дарга С.Баттулга, Уул уурхайн зөвлөх Д.Галтбаатар нар оролцож, салбарын хүрээнд тулгамдаж байгаа бэрхшээл болон үүсээд байгаа бусад асуудлын талаар ярилцав.

Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Уул уурхайн салбарын хамгийн их дутагдаж байгаа зүйл бол санхүүжилт гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Үүнтэй холбоотой хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд “Санхүүгийн Зохицуулах Хороо”  /СЗХ/ ажлаа хийхгүй байна. СЗХ бол итгэлийн байгууллага байх учиртай. СЗХ-ноос тухайн компанид олгосон үнэт цаас болон хувьцаатай холбоотой үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн холбогдох бичиг баримтыг үндэслэн хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшдэг. Тиймээс хөрөнгийн зах зээлийг босгох хамгийн эхнийн шаардлага бол уул уурхай салбар юм” гэлээ.