Кипр арал дээрх ногоон бүс
Ногоон бүсийн заах тэмдэг
2014.05.05

Кипр арал дээрх ногоон бүс

Османы эзэнт гүрний харъяанд байсан Киприйн арал 1878 онд Английн мэдэлд очсоноор Эзэнт гүрний бодлогоос гадуур орхигдож тэнд амьдардаг турк угсааны хүмүүсийн байр суурь эрс өөрчлөгдөж грекчүүдийн дунд цөөнх болсон байна. Чухам энэ үеэс Киприйн турк, грекүүдийн зөрчил эхэлж эцэст нь 1963 онд олон хүний амийг авч одсон иргэний дайнд хүргэв. НҮБ-ын энхийн сахиулагчид 10 орчим жил уг арал дээр ажилласны дараа 1975 онд арлыг хоёр хэсэгт хуваан дунд нь хэнд ч харъяалагдах ёсгүй “жийрэг бүс”-ийг бий болгожээ. Өмнөдөд грекүүд, Умардад туркууд амьдрах болов. Түүхэнд энэ бүсийг голдуу “Ногоон бүс” гэж нэрлэдэг. Ногоон бүсд хэн ч амьдардаггүй байшин, хэн ч ордоггүй дэлгүүр, тэр  байтугай хаягдсан онгоцны буудал ч бий. VIP76 уншигчиддаа ногоон бүсийн сониноос хүргэж байна.

Ногоон бүс

40 жилийн өмнө хаягдсан кафе дахь Пепси, Кока кола-гийн шилнүүд. Гэрэл зургийг REITURS

Грекийн хэсгийг ногоон бүсээс тусгаарласан хана. Гэрэл зургийг REITURS

Жийрэг бүс доторхи хаягдсан онгоцны буудал. Гэрэл зургийг REITURS

Эзэнгүй онгоцны буудлын хүлээлгийн заал. Гэрэл зургийг REITURS

Эзэнгүй гудамж. Гэрэл зургийг REITURS

Энхийг сахиулагчдын цуглуулж орхисон телевизорууд. Гэрэл зургийг REITURS

Хуучин худалдааны төвд хаягдсан автомашинууд. Гэрэл зургийг REITURS

Эзэнгүй онгоцны буудалд хаягдсан Cyprus Airways компаний онгоц. Гэрэл зургийг REITURS