Дарангуйлагчид хүүхэд насандаа (Зургийн цомог)
Гитлераас эхлээд Башар Асад хүртэлх дарангуйлагчдын хүүхэд насны зураг
Саяхан Хойд Солонгосын телевиз анх удаа Ким Чен Ыны багын зургийг үзүүлэв. Энэ удаа уншигчиддаа Ким Чен Ынаас гадна бусад дарангуйлагчдын гэнэн цайлган байсан хүүхэд насны дүр төрхийг илтгэсэн гэрэл зургийн цомгийг сонирхуулж байна.
Хамгийн араатан авиртай дарангуйлагчид ч бидний л адил хүүхэд байсан. Тэд бусад хүүхдүүдээс ялгарахгүй зүйлгүй, хэрцгий авиргүй, тоглож наадах дуртай байлаа.
Шашинлаг гэр бүлд төрсөн, номын санд хонон өнжин ном уншдаг байсан жаахан хүү Гуравдугаар Рейхийн фюрер болно гэж хэн санах вэ дээ. Фидель Кастрогийн хувьд ангидаа онц сурлагатан байжээ. Уго Чавес бэйсболчин, Башар Асад эмч болохыг мөрөөддөг байв. Гэвч ирээдүйд тэд нэрт дарангуйлагчид болов. Багадаа авахуулсан хар цагаан зургийг харахад ийм ирээдүйд итгэхэд бэрх ажээ.
Баруунаас зүүн: Башар Асад, Хавез Асад, Маджид. СИРИ. Гэрэл зургийг CAMERA PRESS/Fotodom
Сирийн парламент Хавед Асадыг нас барсны маргааш Башар Асадыг ерөнхийлөгч болгохын тулд Үндсэн Хуульдаа өөрчлөлт оруулж ерөнхийлөгч болох насыг 40 байсныг 34 болгожээ.
Адольф Гитлер (Герман) Гэрэл зургийг German Federal Archive
Энэ бяцхан хүү ирээдүйд дарангуйлагч болж хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус урсгасан, 74 670 000 хүний амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлнэ.
Махмуд Ахмадинежад (Иран) гэр бүлийн хамт
Гурван настай бяцхан Саддам Хусейн. 1940 он. Гэрэл зургийг Rubinbot / Wikimedia
Саддам Хусейн хүүхэд насандаа ядуу амьдрал туулжээ. Тэрээр хойд эцэг нь мал маллуулж, тахиа хулгайлуулан зах дээр заруулдаг байв. Сургуульд сурахын тулд 1947 онд гэрээсээ зугтжээ. Байнгын харгислал Саддамын төлөвшилд хүчтэй нөлөөлсөн байна.
Фидель Кастро (Куба). Гэрэл зургийг www.latinamericanstudies.org
Түүний эцэг, эх бичиг үсэггүй энгийн газрын эзэн байсан бөгөөд хүүдээ сайн боловсрол өгөхийн тулд бүхнээ зориулжээ. Фидель ч ангидаа хамгийн онц сурдаг, ер бусын ой тогтоолттой сурагч байв. Маш зоригтой хүүхэд байсан учраас анх 13 настайдаа бослого үймээнд оролцжээ. Тиймээс найзууд нь "Фиделийг дагасан хүн нэг бол үхнэ, эсвэл ялна" гэж ярьдаг байв.
Уго Чавес (зүүн талаас) ахын хамт.
Тэрээр төрийн эргэлт хийж Засгийн эрхэнд гарч байв.
Ким Чен Ыр. Гэрэл зургийг www.vietmedia.eu
Хойд Солонгосын суртал ухуулагчдын ярьдгаар Ким Чен Ыр нь Пэктусан хэмээх Хойд Солонгосын нэгэн шүтлэгтэй ууланд партизануудын лагерын жижигхэн овоохойд төрсөн гэдэг. Мөн түүнийг төрөх үед тэнгэрт хос солонго татаж, од гэрэлтсэн гэж ухуулдаг. Харин Орос, Хятадын эх сурвалжуудад бичсэнээр тэр 1941 оны хоёрдугаар сарын 16 нд Оросын Хабаровскийн хязгаарт төрсөн бөгөөд балчир байхдаа Юрий Ирсенович Ким гэсэн нэртэй байжээ.
Бяцхан Ким Чен Ыр эцэг Ким Ир Сен, эх Ким Чен Сукийн хамт
Сапармурат Ниязов. (Туркмени).
Тэрээр 1985-2006 онд Туркмений засгийн эрхийг дангаар барьсан. Туркмений парламент түүнд "Туркменбаши" буюу "Дэлхийн бүх туркмений тэргүүн" гэсэн цолыг өгчээ.
Түүний нэртэй Туркменбаши гэх хот, түүнчлэн олон зуун үйлдвэр, гудамж, сургууль бий. Тус улсын газар нутагт байрладаг 3138 м өндөр оргилыг түүний нэрээр нэрлэжээ. Тэр байтугай улсынхаа нэрийг Туркменбаши болгох санал гарч байв.
Туркмени даяар түүний 14 000 хөшөө дурсгал байдаг. Хэд хэдэн алтан баримал бий. Түүний хэдэн мянган хөрөг зураг төрийн байгууллага, сүм, машины кабинд, бүх сонины нэгдүгээр нүүрэнд байдаг. Мөн телевизүүдийн бараг бүх нэвтрүүлгийн эхэнд түүнийг үзүүлдэг. Тэр байтугай аж үйлдвэрийн болон хүнсний барааны баглаа боодол дээр бий. "Туркменбаши" хэмээх үнэртэй усыг Франц руу бөөнөөр нь экспортолж байлаа.
2001 Туркмений тусгаар тогтнолын 10 жилд зориулж Төв Банк Туркменбашийн зургийг мөнгөн дэвсгэрт дээр буулгав.
Ард түмний дунд Туркменбаши харцаараа ялаа, шумуул алж, бороо оруулж эсвэл зогсоодог тухай яриаг тараадаг байлаа.