"Авьяас" урлагийн наадам зохион байгуулагдав
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын өдөр энэ сарын 28-ны өдөр тохионо. Энэ өдрийг угтаж салбарын ажилтнуудын дунд “Авьяас” урлагийн наадмыг зохион байгуулсан юм. Уг наадмыг Хүүхийн төлөө үндэсний төв хариуцан ажиллажээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын өдрийг угтаж нийт ажилтнуудынхаа дунд “Авьяас” урлагийн наадмыг зохион байгуулжээ.
Тус салбарт гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд ажилтнуудын гэр бүлийнхний хүрээнд болоод хамт олноосоо бусдыгаа манлайлсан, дуулж бүжиглэж, мөн бусад төрлийн авьяасаараа өрсөлдөж нэгэн өдрийг хамт өнгөрүүлсэн юм. Тус наадмын зорилго нь хамт олны уур амьсгалыг бэхжүүлж салбарын ажлаа олон нийтэд таниулах зорилготой байсан юм.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: “Урлагийнхаа их наадмыг гэр бүлийн оролцоотой наадам болгож зохион байгуулъя гэж төлөвлөсөн. Уг наадмыг ХТҮГ хариуцаж байгаа. Энэ шийдвэр урьд нь дандаа ажилтан, албан хаагчдын дунд болдог байсан бол энэ удаа тухайн агентлаг, байгууллагын ажилтан, албан хаагчдын гэр бүлийн оролцоотой урлагийн наадмын зохион байгуулъя гэж зорьсон.”
Хүүхэд хамгаалал, халамжийн үйлчилгээ, даатгал гээд нийгмийн хамгааллын бүхий л салбарынхан нэгэн өдөр чуулсан уг наадамд тус салбарын ажилтнууд гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамтран тусгайлан бэлтгэсэн урлагийн номеруудаа сонирхуулсан юм.