Улаанбаатар хотын 375 жилийн ойг 5 салбар хороо зохион байгуулна
Улаанбаатар хотын 375 жилийн ойг 5 салбар хороо зохион байгуулна
2014.04.23

Улаанбаатар хотын 375 жилийн ойг 5 салбар хороо зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга “Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх салбар хороодыг байгуулах тухай”  А/318 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойг угтсан ажлыг бэлтгэх, зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх салбар хороодын бүрэлдэхүүнийг байгууллаа.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Төсөв, санхүүгийн асуудал хариуцсан салбар хороо, Зохион байгуулалтын асуудал хариуцсан салбар хороо, Тохижилт, бүтээн байгуулалтын асуудал хариуцсан салбар хороо, Соёл урлаг, спорт, ёслолын арга хэмжээний асуудал хариуцсан салбар хороо, Мэдээлэл сурталчилгаа, хэв журам, аюулгүй ажиллагааг хариуцсан салбар хороо зохион байгуулан ажиллана. Салбар хороодуудад ойн хүрээнд хийх ажлын хөтөлбөрийг боловсруулж, батлуулах үүрэг өглөө