“Халхын гол”-ын ялалтын баярыг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэнэ
2014.04.28
“Халхын гол”-ын ялалтын баярыг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэнэ
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К. Азизовыг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр төрийн ордонд хүлээн авч уулзав.
Хоёр орны өнөөгийн улс төр ,нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Оросын харилцаа , хамтын ажиллагааны асуудал энэхүү уулзалтын гол сэдэв байлаа. Уулзалтын үер элчин сайд И.К. Азизов “Халхын гол”-ын ялалтын баярыг хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа хэлэв. Түүнчлэн УИХ-ын дэд дарга,МАН-ын дарга М.Энхболдыг ирэх 5 дугаар сард болох СанктПетербургийн Эдийн засгийн форумд оролцохыг албан ёсоор урилаа.