Анхны хэлэлцүүлгийг хийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.15/ хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхэд хэрэг хувиарлах тухай/ анхны хэлэлцүүлгийг хийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Гишүүн болон хууль санаачлагч өөрийн байр сууриа илэрхийлэн нэлээд мэтгэлцсэн бөгөөд энэ асуудлаар нухацтай ярилцахаар ажлын хэсгийг байгуулахаар тогтлоо.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тогтоол хууль зөрчсөн гэсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан. Мөн Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичиж болно гэсэн заалт бий. Эдгээр заалтыг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Ингэвэл Үндсэн хуульд харшилна гэж үзэж байна гэлээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх тодорхой эрх, процессоор асуудлыг шийдэж байгаа. Шийдвэрт гомдолтой бол Улсын дээд шүүх мөн тодорхой эрх, процессоор асуудлыг авч хэлэлцдэг. Харин Улсын дээд шүүхэд дахиад нэг түвшин байх учиргүй гэж тайлбарлаж байлаа. Тэрбээр Улсын дээд шүүхэд онолын маргаан гарахаас, хэргийн маргаан гарах ёсгүй хэмээсэн. Гишүүн болон хууль санаачлагч өөрийн байр сууриа илэрхийлэн нэлээд мэтгэлцсэн бөгөөд энэ асуудлаар нухацтай ярилцахаар ажлын хэсгийг байгуулахаар тогтлоо.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан дээр дурдсан заалтуудыг хүчингүй болгохоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусгасныг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.