УИХ-ын дарга Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын дарга Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2014.04.15

УИХ-ын дарга Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.04.15/ Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Татварын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Худалдааны тухай багц хууль, Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль болон Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих явцыг дэмжиж боловсруулсан хуулийн төсөл, зарим хөтөлбөр, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихад дэмжлэг үзүүлэх талаар санал тавьж харилцан санал солилцов.

Улсын Их хурлын дарга З.Энхболд тавьсан асуудлын дотор зарим хуулиуд нь Улсын Их хурлын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байгуулагдаж байгаа. Гэтэл тэд Хөдөлмөрийн хуулинд заасан адил цалин авах хууль хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс Хөдөлмөрийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж хууль хэрэгжүүлэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох зарчмыг тодорхой болгох хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглээд компанийн хувьцааг зах зээлийн зарчмаар адил тэгш эрхтэйгээр худалдах болон нэмүү өртгийн татвар, валютын ханштай холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: “Өнөөгийн улс орны нөхцөл байдал, эдийн засгийг идэвхжүүлэхтэй холбогдсон асуудлууд, хууль, эрх зүйн орчныг шинэчлэхтэй холбоотой гурван талын ажлыг сонсож, хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлууд дээр зөвлөж, цаашдаа хийх ёстой ажлуудаа ярилцсан нэлээд халуун дотно, уулзалт зөвлөлгөөн боллоо. Ялангуяа ажлын байрыг тогтвортой байлгах, хувийн хэвшил, баялаг бүтээгч нарыг дэмжих чиглэлийн асуудлуудаар ярилцлаа. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн 90 хувийн татварын буцаалт, татварыг хялбар хураах, татварын зөв зохистойгоор НӨАТ-ын зохицуулалтыг хийх чиглэлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн.”

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ. Нэгдүгээрт, гадаад, дотоодод ажиллагсдын цалингийн ялгааг арилгаж адил тэгш цалин авах боломж бололцоог хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар бий болгоё, хоёрдугаарт, контрактын гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтнүүдийн цалин, орлогоос нийгмийн даатгалын  шимтгэл тооцдог нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх зэрэг саналыг талууд оруулахаар зөвлөлдөв