2014.03.27

"ХАБЭА-н сарын аян-2014" арга хэмжээ удахгүй болно

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр болгон зарлаж, олон улсын хэмжээнд үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зэрэг сурталчилгааны олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ.

Манай улс 2012 оноос эхлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан "ХАБЭА-н сарын аян" өрнүүлж, жил бүрийн дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, ХАБЭА- гаар "амьсгалсан” cap болгох зорилт тавьж, гурав дахь жилдээ сарын аяныг өрнүүлж байна.

ХАБЭА-н Үндэсний хорооноос 2014 онд ХАБЭА-н сарын аяныг "Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа" уриан дор бүх нийтийг хамруулан зохион байгуулах шийдвэр гаргасан. Үүний  дагуу Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ, Монголын барилгачдын  холбоо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд хамтран "ХАБЭА-н сарын аян-2014" арга хэмжээний нээлтийн ажиллагааг 2014 оны энэ сарын 31-ний өдөр МҮЭ-ийн Соёлын төвд зохион байгуулахаар болоод байна. Нээлтийн арга хэмжээний үеэр ХАБЭА-н ажлын арга туршлага, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслэл, хөдөлмөрийн   нөхцлийг  хэмжих хэрэгслэл, ХАБЭА-н сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй байгууллага үзэсгэлэн гаргаж, мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулах тул байгууллага, иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Сарын аяны нээлтийн арга хэмжээг нийслэлд төдийгүй аймгуудад өргөн хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байна.