Эрчимжсэн аж ахуйгаа хот суурингаа тойруулан хурдан босгох шаардлагатай
Сүүлийн саруудад хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж эхэлсэн. Үнэ ханш нэмэгдэж байгаа шалтгааныг худалдаачид Америк долларын ханш болоод бензиний үнэ нэмэгдсэн, мөн шүлхий өвчин гарсантай холбон тайлбарлаж байсан юм.
Махны үнэ шүлхий өвчин гарснаас болж огцом нэмэгдээд байсан бөгөөд хөдөө орон нутгаас орж ирэх махны нийлүүлэлт багассан тул үнэ нэмэгдсэн гэж байлаа. Гэхдээ энэ нь үнэ нэмэх шалтгаан биш гэх эсрэг байр суурьтай хүмүүс байгаа юм. Харин үйлдвэр хөдөө аж ахуйн сайд дээрх асуудалд дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга: "Гурилын нөөц бүрдүүлэх, тус нөөцийг чанар, борлуулалтад хяналт тавих ажлуудыг хэрэгжүүлж байна. 2013 онд гурилын 23 үйлдвэрт нийт 48.7 тэрбум төгрөгийн зээлийг Монгол банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгож, банкны хуваарийн дагуу эргэн төлөлт нь 90%-тай байна гэсэн юм."
Түүнчлэн өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэнээр иргэдийн амьжиргааны түвшин доошилж эхэлсэн байна. Хэдийгээр үнэ тогтворжуулах хэрэгжүүлж байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна гэж зарим гишүүд дүгнэлээ.
2013 онд гурилын 23 үйлдвэрт нийт 48.7 тэрбум төгрөгийн зээлийг Монгол банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгож, банкны хуваарийн дагуу эргэн төлөлт нь 90%-тай байна
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: “Ойрын үед бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өсч, ард түмний амьдрал байнга доройтож байна. Тэгэхээр энэ хөтөлбөр үр дүнгээ өгсөн бол хэрхэн үр дүнгээ өгсөн юм бэ?гэсэн асуултад
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хариулахдаа “Мах, гурил хоёр бол инфляцид хамгийн их нөлөөлдөг бүтээгдэхүүн.Тийм учраас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үр дүнгийн хувьд өмнөх үетэй харьцуулахад үхрийн ястай мах, хонины ястай мах ийм ийм хэлбэрээр хүрч байгаа.”
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ “Үнийг хямдруулах тал дээр бодлого баримаар байна. Тэрнээс биш нөөцийн махыг гаргаснаараа үнэ хямдарна гэж үзэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл зах дээр ч юм уу, эсвэл өөр нэг газар мах байгаа. Хамгийн гол нь үнээ яаж хямдруулах вэ гэдэгт танай яамнаас хийж байгаа ажил байна уу” гэхэд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга: “Нийлүүлэлт багассан үед нийлэмжийг жийрэглэж явж байгаа. Хуучин өөр л явдаг байсан. Өөр арга байхгүй. Бид эрчимжсэн аж ахуйгаа хот суурин газруудаа тойруулаад хурдан босговол эрчимжсэн махны, сүүний чиглэлийн аж ахуйнуудаар хангалт хийгээд явах боломжтой.
Үүнийг харахад зах зээл замбараагүй болж байгааг зарим гишүүдийн зүгээс хэлж байсан. Тиймээс үнийн асуудалд хяналт тавьж үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага байгааг хууль санаачлагчдын зүгээс сануулж байлаа.