Ц.Даваасүрэн: Үндэсний аудитын газар бол УИХ-ын хяналтын функц
МАН-ын бүлэг 2014 онд санхүүжих хөрөнгө оруулалтын 243 объектын төсвийг царцаасан асуудлаарх аудитын дүгнэлтийг хүлээж авахгүй завсарлага аваад байгаа. Гэвч УИХ-аас гарсан тогтоолтойгоо бүрэн танилцаагүй байж засгийн газрын ажлыг УИХ хийж байна гэж улс төржсөн шийдвэр гаргасан явдлыг төсвийн байнгын хорооны дарга шүүмжилж байна.
Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай батлах ёстой. Энэхүү тогтоолын төсөлд 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын 243 объектын төсвийг цаашид хэрхэхийг шийдвэрлэх ёстой юм. Дөрөвдүгээр сар гарчхаад байгаа нь шийдвэр хурдан гарах шаардлагыг бий болгож байна.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: “Үндэсний аудитын тухай шинэ хуулиар УИХ-ын захиалгаар хийгдсэн аливаа шалгалтын тайланг төсвийн байнгын хороонд шалгана гэж хуульчилж өгсөн. Хуучин аудитын газар сонсоод өнгөрдөг байсныг больё. Ер нь үндэсний аудитын газар бол УИХ-ын хяналтын функц гэж байгаа.
УИХ засгийн газарт чиглэл өгвөл Сангийн яам ажлуудыг нэн даруй шийдвэрлэж ажлуудыг хурдан дуусгахаар шаардах ёстой. Дулааны улирал бага манайх шиг оронд асуудал, хүндрэл авчирна.
Нэг ёсондоо УИХ-ын бүрэлдэхүүн хэсэг нь. Тийм учраас энэ тайланг аудит дээр сонсдог биш УИХ дээрээ сонсдог, сонсож байж дүгнэлт гаргадаг болно гэдэг агуулгаар хуулийн өөрчлөлт хийгдсэн. Энэ хоёр үндэслэлээр бол тэг үлдэгдэлтэй байгаа объектуудын тайланг аудит УИХ дээр танилцуулж байгаа. Тэр дагуу л байнгын хороо авч хэлэлцээд шийдвэрийн төсөл боловсруулаад УИХ дээр танилцуулж байгаа юм.
УИХ засгийн газарт чиглэл өгвөл Сангийн яам ажлуудыг нэн даруй шийдвэрлэж ажлуудыг хурдан дуусгахаар шаардах ёстой. Дулааны улирал бага манайх шиг оронд асуудал, хүндрэл авчирна. Мөн Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ “ Манайд нэлээд түгээмэл байдаг зүйл нь тараагдсан материалаа уншдаггүй. Зүгээр л бодсоноороо, улс төрч хандлагаараа ярьчихдаг. 63-р тогтоол дээр байгаа шүү дээ. Энэ асуудлыг хөндсөн хүнд нь хэлсэн. Ойлгоод больсон.”
Нэр бүхий гишүүдийн зүгээс засгийн газар төсвийн тодотголоо оруулж ирнэ. Царцсан объектыг шийдвэрлэ гэсэн байр суурийг баримталж байгаа. Харин УИХ аудитын дүгнэлтийг үндэслэн 140 тэрбум төгрөгт багтаан цааш үргэлжлэх объектыг тогтоогоод өгвөл энэ нь шаардлагагүй тухай Монгол улсын Ерөнхий сайд мэдэгдчихээд байгаа юм.