Хороодын Засаг дарга нарт сургалт зохион байгууллаа
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын Бие төлөөлөгчийн газраас санаачлан Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийн хороодын ажилтнуудад зориулан "Олон нийтийн цахим сүлжээ" ашиглах талаар сургалт зохион байгууллаа.
Үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээллээ сошиал сувгаар хэрхэн дамжуулах, иргэдийн санал хүсэлт, гомдлын хариуг хэрхэн хурдан шуурхай хүргэх, үүнд цахим дэвшлийг яаж ашиглах талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө сонссон юм.
Энэ жилийн хувьд нийслэлд 52 байршилд шинээр газар олгох ба газар хүссэн өргөдлийг цахим хэлбэрээр авч буй. Үүнтэй холбогдуулан иргэдэд ямар бэрхшээл тулгамдаж байгаа, тэдэнд яаж туслах талаар хороо, анхан шатны нэгж дээр ажиллаж буй ажилтнууд өөрсдөө мэдлэг, чадвартай байх нь чухал. Иймд газар өмчлөхтэй холбоотой цахим программын талаар мэргэжилтэн урьж оролцууллаа.
Мөн УИХ-ын гишүүний хувиар Л.Болд тойргийн иргэдэд АТМ машинаар үйлчлүүлэхэд нь туслалцаа үзүүлэх үүднээс оюутнуудыг цагаар ажиллуулж байгаа юм.