Т.Лхагва: Хөрөнгө оруулагчдыг татах гэж 20 жил хичээсэн
Уул Уурхайд Хөрөнгө Оруулагчдын Ассоциацийн Ерөнхийлөгч Т.Лхагва
2014.01.21

Т.Лхагва: Хөрөнгө оруулагчдыг татах гэж 20 жил хичээсэн

Уул уурхайд хөрөнгө оруулагчдын ассоциацийн Ерөнхийлөгч Т.Лхагватай ярилцлаа.

-Уул уурхайн үндэсний ассоциаци гэж байхад та бүхэн ямар учраас хөрөнгө оруулагчдын ассоциацийг байгуулах болов?

Ямартай ч уул уурхайн чиглэлээр олон байгууллага байдаг ч хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж байр сууриа илэрхийлэх орон зай дутагдсан учраас бид байгуулсан юм.

2010 онд Манай орны шууд хөрөнг ө оруулалтын данс  454.9 сая долларын ашигтай гарсан тухай Монголбанкны цахим хуудсанд мэдээлж байсан нь түүх болжээ.

Ер нь лиценз, тусгай зөвшөөрөл авсан хүн лиценз авсанаас хойш олон эрсдэлүүдтэй учирдаг. Хайгуул нь амжилттай болж илэрц гарах уу, эдийн засгийн хувьд ашигтай юу гээд. Олон саяын хөрөнгө оруулалтыг хийсний эцэст ашгаа олох эсэх нь мэдэгддэг.

Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчдын татах хэрэгтэй. Монголчууд бид өөрсдөө Оюутолгой, Тавантолгойг ашиглах юмсан гээд чаддаггүй л байсан. Тухайн үед ажилллуулж чадах аавын хүү байгаагүй. Бид хорин жилийн турш хөрөнгө оруулагчдыг татах гэж хичээсэн.

-Одоогийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

Уул уурхайн салбарт лиценз эзэмшиж байгаа 1800 компаниас гарын таван хуруунд багтах газар л ашигтай ажиллаж байна. Энержи ресурс, Болд төмөр ерөө гол, Оюутолгой, Эрдэнэт гэх мэт. Бусад нь ашигтай, ашиггүйгээр ажлаа хагас дутуу хийгээд л явж байна гэсэн үг.

-Өнгөрсөн жил буцаан татагдсан Ашигт малтмалын хуулинд өөрийн хөрөнгөөр геологийн хайгуул хийсэн бол төр хэзээ ч авах магадлалтай байсан. Одоо бодлоготой уялдаж гарах хуулинд хөрөнгө оруулагчдын зүгээс ямар зарчмын асуудлыг тусгасах ёстой вэ?

Монгол улс олон төрлийн асуудлыг шийдэхээр бүрэн хэмжээнд

Гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан нь 2012 онд нийт гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг бүрдүүлж байсан ОТ төслийн бү тээн байгуулалтын зардал хумигдаж байгаагийн илрэл юм.

хуульчилж чадсан ч хэрэгжүүлдэггүй. Энэ бол асуудлын тэмдэг. Бодлогоо гаргах нь маш зөв. Гэхдээ хоёроос гурван жилийн дараа сонгуулийн өмнөх шоу болгож өөрчлөөд байвал хэцүү. Түүнчлэн хуулиа хааж боосон тогтоол, хурлын шийдвэр гаргадгаа болих хэрэгтэй.

Тэр нь чөдөр тушаа болоод үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна.

-Тусгай зөвшөөрөл авсан хүн хөрөнгө оруулагч мөн үү. Хөрөнгө оруулалтын ассоциацид хичнээн компани бүртгэлтэй байдаг вэ. Тулгамдаж буй асуудал нь юу байна?

200 гаруй компаниуд байгаа. Тэдний ганц хүсч буй зүйл нь хуулийн орчин тогтвортой байх явдал.

Төр өөрөө шударга баймаар байна. Ядаж хуулиар заачихсан нөхөн төлбөрөө төр өгөх хэрэгтэй. Гэтэл энэ талаар асуудал үүсгээд явахаар хариуцах хүн, тоох хүн байдаггүй.

Ашигт малтмалын хуулинд лицензээ хадгалах ганцхан заалттай. Нөхөн төлбөр олголгүйгээр зөвхөн хурааж, хаах, хориглох гэсэн заалт хэрэглээд байгаа учраас ямар хүн ирж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Монголд ирэх сонирхолгүй болчихсон.

-Хөрөнгө оруулалтын хуулийн хэрэгжилтийн талаар ямар байр суурьтай байна вэ?

Эхлээд ажлаа хий, тогтоосон журмын дагуу татвараа төл. Иймэрхүү утга нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулсан уу гэвэл үгүй. Гэхдээ бодлого юу ч шийдэхгүй.

Бид хуулийг л хүлээж байна.

Бид хуулийг л хүлээж байна. Байгаль орчинтой холбоотой олон заалтыг яаж шийдэхээс компаниуд үйл ажиллагаагаа явуулах эсэх нь шалтгаална.

Төр аливаа асуудалд хандахдаа тухайлбал, ашигт малтмалтай холбоотой байгаль орчныг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхдээ судалгаатай хандмаар байна.

Ярилцсанд баярлалаа.