С. Бямбацогт: Ц.Шинэбаяр гишүүн ийм шийдвэр гаргасан нь харамсалтай
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой намынхаа удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсоных нь дараа уулзаж ярилцлаа.
-УИХ-ын гишүүн болоод хоёрхон жил болж байгаа залуу хүний хувьд намынхаа удирдах зөвлөлд шинэлэг юу хийе гэж бодож байна. Мөн удирдах зөвлөлд ямар зүгээс хэн санал болгосны дагуу орсоноо хэлэхгүй юу?
-Аливаа нийгэм өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээнд явдаг. МАХН хуучин нэрээ сэргээлээ. Ардын нам ч ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болж явж ирсэн өмнөх бодлогоо залгамжлан явна. Энэ удаагийн Ардын намын Бага хурал, Удирдах зөвлөлд ахмадууд, залуучууд, дунд үеийн төлөөлөл байх ёстой хэмжээндээ орж чадсаны нэг илрэл гэж бодож байгаа. Өнөөдрийн нийгмийг голлон авч яваа 60-аад оныхон ачааны хундийг үүрэх ёстой. Тийм учраас тэд голлон орох ёстой. Мэдээж ахмадуудаасаа сурч, мэдэх, туршлага хуваалцах зүйл их байна. Ирээдүйд энэ намыг авч явах залуучуудыг бэлтгэх бодлого байдаг. Бодлогын хүрээнд энэ асуудал орж ирсэн байх.
-Хэн таныг Удирдах зөвлөлд орохыг санал болгов?
-Надад Удирдах зөвлөлийг УИХ-ын дарга Д. Дэмбэрэл, бүлгийн дарга Д. Лундээжанцан хоёр санал болгосон. Тэд өөрийг чинь Удирдах зөвлөлд оруулах гэж байна. Хариуцлагатай байх хэрэгтэй. Намынхаа гишүүдийн итгэлийг дааж ажиллаарай гэж захисан.
-Та өмнө нь намынхаа Их хуралд хэдэн удаа оролцож байв. Өнгөрсөн хурлуудаас ялгарах онцлогийг нь нэрлэнэ үү?
-Би дөрөв дэх Их хуралдаа оролцож байна. Намын Бага хурлын гишүүнээр мөн дөрөв дэх удаагаа сонгогдлоо. Би урьд нь ч ярьж байсан. Сая ч хэллээ. Намынхаа үйл ажиллагаанд шинэчлэлт хийх ёстой гэж. Ер нь урьдны хурлуудад намын Их хурлын төлөөлөгчдийн уүрэг намын даргыг сонгосноор дуусгавар болдог байлаа. Намын дарга дараагийн Бага хурлын гишүүдийн нэрсийг зарладаг. Тэгээд Удирдах зөвлөлд багтах гишүүдийн нэрийг оруулж ирдэг гэх мэтээр болдог байсан. Энэ удаад аймаг. орон нутгийн намын удирдлагууд төлөөллөө санал болгон нэр дэвшүүлсэн нь нэлээд шинэлэг үйл явдал гэж үзэж байгаа.
-Танай намыг нэг үе удирдаж явсан хүн өнөөдөр тэс өөр байр суурьтай болж, зарим хүмүүсийн дүгнэж байгаагаар хөдөлгөөнчин болчихоод явж байна. Энэ хувь улстөрч таны хувьд ямар сэтгэгдэл төрүүлж байна?
-Би дөрөв дэх удаагаа намын Их хуралд оролцож байна гэж хэлсэн. Урьд нь ч гэсэн намын нэрийг солих асуудал яригддаг байсан. Минии хувьд ч МАХН гэдэг нэрийг сольчихоосой гэж боддог байсан. Монгол Ардын нам, Монголын Ардчилсан Хөгжлийн нам гэх мэт нэрүүд яригддаг байсан. Манайхан нэрээ сольж хуучин нэрээ сэргээхээр тогтсон. Өмнөх Их хурлуудад ч дэмжиж байсан хүний хувьд би сая нэр солих асуудлыг тууштай дэмжсэн. Манай намын тодорхой удирдлага тухайн үед намын нэрийг солих тухай ярьдаг байсан мөртлөө одоо буруу гэж үзэж байна. Энэ нь тэр хүний л асуудал. Тухайн хүний хувийн үзэл бодлын л асуудал байх. Хүний өмнөөс тааж ярих нь бас хэцүү байна.
-90 жилийн түүхтэй намыг арваад жил удирдаж, удирдалцаж явсан хүн хаалганы наана цаана гараад янз бүрийн тайлбар хийгээд байгаа нь олон нийтийн дунд танай намын нэр хүндийг унахад нөлөөлөх юм биш үу?
-Цаашдаа ямар ямар алхам хийж, юу болохыг өнөөдөр хэлж мэдэхгүй байна. Мэдээж янз бүрийн байдлаар энэ намтай хувь заяагаа холбосон хүмүүс нам руугаа эргээд элдэв ааш авир гаргах нь нэг их зохимжтой биш.
-МАН болсоноороо гамин нам боллоо гэх тайлбар олон хүний сонирхлыг татаж, эргэлзээг төрүүлж байгаа?
-Энэ их сонин. МАХН гэдэг нэртэй байхад Гоминданы нам, Гоминданыг төлөөлж УИХ-д суудаг намын гишүүд гэж биднийг нэрлэдэг байсан. МАХН нэртэй байхад шүү дээ. Тиймээс ч МАХН гэдгийг хятадаар орчуулахаар Гоминданы нам болдог юм байна даа л гэж боддог байлаа. Гэтэл сая эргээд өөрөөр гаргаж ирээд яриад эхэллээ. Тэгэхээр нь би зориуд сонирхож үзлээ. Яг Гоминданы нам гэж юуг хэлдэг вэ гэхээр 'Улс ардын нам" гэж монголоор орчуулдаг юм байна. Энэ нь үндсэндээ хувьсгалч ч юм уу, улстөржсөн өнгө аястай үг л дээ. Монгол Ардын нам гэхийг юу гэж орчуулах вэ гэхээр Рэнминданы нам гэдэг юм байна. Тэгэхээр Гоминданы нам бол Ардын нам биш юм аа. Үүнийг би зориуд тодорхой хүмүүсээс асууж судалж үзсэн.
-2011 он удахгүй гарлаа. 2012 оны сонтууль хаяанд ирлээ. Яг энэ үед эрс өөрчлөлт хийх шаардлагагүй байсан гэх гаргалгааг Н.Энхбаяр гаргасан байсан. Та тухайлбал 2012 оны сонгуульд орох хүн?
-Бид хувь хүний итгэл үнэмшил, үзэл бодол, үнэт зүйлээрээ холбогдсон хүмүүс. Энэ намтай хувь заяагаа холбосон. Цаашдаа ч холбож явна. Тийм байтлаа өсөж өндийн, өдий зэрэгтэй болгосон нам руугаа ингэж хандах нь зөв биш байх. Манай намын гишүүд ч үүнд бас анхааралтай хандаж, намын үүрүүдээр, анхан шатны нэгжүүдээр хэлэлцүүлэг хийлээ. Нийт гишүүд, дэмжигчдийн 80 гаруй хувь нь хэлэлцүүлгээр дэмжлээ. Их хурлаар Ардын нам гэдэг нэрийг зургаахан хүн эсэргүүцсэн. Бараг 100 хувийн саналаар намын нэрийг сольё гэлээ. Ннгэхээр нэгэнтээ төлөөлөх эрх бүхий улсуудын гаргасан шийдвэрээр өөрчлөгдсөн гэсэн үг. Түүнээс бнш хэсэг бүлэг хүмүүсийн нөлөөлөл, түрэмгийлэл дор нэрээ өөрчилсөн юм биш. Олон жил ярилцсан, олон гишүүдийн хүлээсэн Үунийг шат шатанд нь хэлэлцуүлсэн. Үүний үр дүнд олонхиороо асуудлыг шийдсэн. Иймээс олонхийнхоо зарчмаар л явах ёстой. Буруу гэж үзэж байвал хэлэх хэрэгтзй. Гэхдээ олонхийнхоо шийдвэрийг хүндэтгэх ёстой. Ингэж байж энэ намын хувь заяа энэ улсын хувь заятай зайлгүй холбогдоно. Тиймээс бид хариуцлагатай байх ёстой.
УИХ- дахь бүлэг тань Ардын намын бүлэг болж нэрээ солнлоо. Ц.Шинэбаяр гишүүн энэ бүлэгт орохгүй сул гишүүн болно гэдгээ илэрхийлсэн. Зарим гишүүдэд ч нэгдэн ннйлэхийг ятган санал тавьж банйа гэсэн. Танд ийм санал ирэв үү?
-Надад яг тийм тодорхой санал ирээгүй. Ирсэн ч үүннйг хүлээж авахгүй. Харин Ц.Шинэбаяр гишүүний хувьд түүнийг хүндэлдэг ойр дотно харилцаатай байдаг. Ийм шийдвэр гаргах байсан бол ярилцаж, хэлж, зөвлөхгүй яасан юм бол гэж бодож байна. Ах хүний хувьд дүүгийнхээ үгийг сонссон бол хэрэгтэй байсан юм болов уу. Хүндэлж явдаг хүн маань ийм шийдвэр гаргаж байгаад хармсаж байна.
Бүлгээс нэг УИХ-ын гишүүн гарна гэдэг том асуудал. Хөдөө орон нутагт байгаа жирийн гашүүд үүн дээр ямар байр суурьтай байгаа бол?
-Бид зөвхөн сонгуульд ялах гэж намын нэрийг өөрчлөөгүй. МАХН нэртэй байхдаа өнгөрсөн 20 жилийн 16-д нь олонхи хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж ирсэн. Ерөөсөө ч МАХН нэрнээсээ айгаад, ялагдчихна гээд сольж байгаа юм биш. Ганцхан намын гишүүд, дэмжигчдийн хүсэл эрмэлзэл байсан. Уугуул нэрээ сэргээх нь манай намын үзэл баримтлалтай нийцэж байгаа юм. Ард гэдэг бол "хүн" гэсэн үг. Тиймээс Монгол Ардын нам бол Монгол хүний нам гэсэн үг. Ардын нам зүүн төвийн үзэл баримтлалтай. Монгол хүнээ дээдэлнэ. Ерөөсөө үзэл баримтлалдаа ойртож нэрээ сольсон л хэрэг.
-УИХ-ын З.Энхболд гишүүн танай намын хамгийн том алдаа энэ байсан гэж дүгнэсэн. З.Энхболд бол Ардчилсан намаас олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч. Тийм хүн амнаасаа зүгээр ч нэг үг унагачихгүй байх?
-Би өөрөө айлын, хувь хүний хувийн амьдралд хутгалдахгүй гэсэн хатуу бодолтой хүн. Түүнтэй адил улс төрийн намууд өөрийн гэсэн бодлоготой, үйл ажиллагаатай, гишүүнчлэлтэй. Тэр хүрээндээ л үйл ажиллаагаа явуулж байгаа болохоор намууд нэг их бие биенийхээ үйл ажиллагаанд хутгалдаад байх шаардлагагүй. Мэдээж намын бодлого төр засгийн түвшинд гараад ирэхээрээ тэр нь зөв, буруу гэж асуудлаа тойрч эргэлдэх, мэтгэлцэх ёстой. Гэхдээ З.Энхболдын тухайд манай намын дотоод асуудалд оролцох хэрэггүй байсан. Биднийг гаднаас дүгнэх биш өөрсдөө асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Бусдын хэрэгт хошуу дүрээд байх хэрэггүй л дээ.
-Та халуунд халж хүйтэнд хөрөлгуйгээр албан тушаалын "цахилгаан шатанд суух" тухай ямар ойлголттой байдаг вэ.
-Зорилготой бай. зарчимтай бай. Зоригтой шийдвэр гаргаж сонгоод Бүлгээс нэг УИХ-ын гишүүн гарна
өӨриинхөө хичээл зүтгэлээр л өдий зэрэгт хүрсэн. Мэдээж улстөрд тодорхой үйл ажиллагаа явуулахад баг хамт олныхоо дэмжлэгийг авалгүй яах вэ. Гэхдээ хамгийн гол нь өөрийн бодол өөртөө зөв. Эцсийн шийдвэрийг өөрөө л гаргадаг байх ёстой. Иймээс хэн нэгний тавьж өгсөн цахилгаан шатанд суугаад явах шаардлага, бодол надад байдаггүй. Тийм болохоор өөрөө өөрийнхөө л чадлаар явах ёстой, хичээх ёстой. Аяндаа олон түмэн, баг хамт олон итгэж дэмжээд өгнө.
-Манайхан жалга довны үзлээсээ салах хол байх шиг. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Ховд аймгийнх.Ховдьнхны эрин үе эхэлж байна ч гэх яриа гараад байгаа?
-Үгүй ээ. Ховдынхон дандаа өөрөө өөрсдийнхөө чадлаар өөдөө явж өндөрлөгт хүрсэн байдаг. Үнэхээр яаж манай нутгийнхан, ховдчууд ингэж өндөрлөгт хүрч чадав гэдгийг би залуу, улс төрд шинэ орж ирсэн хүний хувьд бүгдийг нь судалдаг. Нөгөө талаас Ховд аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувьд тодорхой хэмжээгээр тэдэнтэй холбогдох шаардлага гардаг. Энэ явцад анзаараал харж байхад үнэхээр өөрийн гэсэн бодолтой, хүсэл зорилготой, түүнийхээ төлөө тэмцдэг хүмүүс болох нь харагддаг. Баруун монголын ард түмний тууштай тэмцэгч, хөдөлмөрч зан чанарын үр дүн ингэж гарч ирж байгаа юм. Би харин ч жалга довны үзлээр гэсэн наад яриатай чинь санал нийлдэггүй. Хэрвээ тэгдэг байсан бол дөнгөж саяхан бид Үндсэн хуулийн цэцийн даргыг Хүний эрхийн комиссын даргаар томилчихлоо шүү дээ. Энэ чинь үндсэндээ албан тушаал буурч байгаа хэрэг мөн биз. Хэрэв ховдынхон тийм хүчтэй, Ерөнхийлөгчтэй. УИХ-ын даргатай нь мэдрэгддэг байсан юм бол хамгаалаад л үлдэх байсан.
-Гэхдээ бас Ц.Бямбацогт гэж хүнийг Ерөнхий прокурорын орлогчоор томилчихлоо шүү дээ?
-Түүний хувьд миний амьдаа. Түүний нэр гарах бүрт би өндөлзөөд сонин л санагдаж байлаа. Тэр хүн үнэхээр Ховд аймгийн хүн биш. Ховд аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувьд аймгийнхаа энэ тэнд ажиллаж байгааг гадарлана. Улс төр, бизнес гээд аль ч салбар: ажиллаж байгаа хүмүүсийг тодорхой хэмжээнд мэдэлгүй яах вэ. Надад тийм судалгаа ч бий Ц.Бямбацогт Ховдынх биш.