Гавьяат барилгачин Д.Нанзаддоржид хүндэтгэл үзүүллээ
Д.Нанзаддорж нь авто замын салбарт тасралтгүй 34 жил ажиллаж байгаа бөгөөд тус салбарын 14 дэх гавъяатаар ийнхүү тодорч байна.
2014.03.05

Гавьяат барилгачин Д.Нанзаддоржид хүндэтгэл үзүүллээ

XVII жарны модон морин жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, улс орны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Нийслэлийн Авто замын газрын дарга Доохүүгийн Нанзаддоржийг "Монгол Улсын Гавъяат барилгачин" цол тэмдгээр шагналаа.

Д.Нанзаддорж нь авто замын салбарт тасралтгүй 34 жил ажиллаж байгаа бөгөөд тус салбарын 14 дэх гавъяатаар ийнхүү тодорч байна. Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөл Нийслэлийн авто замын газрын дарга, Монгол улсын гавьяат барилгачин Д.Нанзаддоржийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн цаашдынх нь ажил үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө.

Алтан шар замын хишиг буян

Ашид мөнх ивээж явах болтугай!