Хуулийн төсөл чуулганы нэгдсэн хуралдаанд орхоор болов
2014.02.25

Хуулийн төсөл чуулганы нэгдсэн хуралдаанд орхоор болов

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.01.22/ хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ингэснээр хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр танилцуулахаар боллоо.