Соёлын өвийг бүрэн хамгаалахад төрөөс зардал гаргахыг байнгын хороо дэмжив
УИХ-ын чуулганы хуралдаан
2014.02.25

Соёлын өвийг бүрэн хамгаалахад төрөөс зардал гаргахыг байнгын хороо дэмжив

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай  хуулийн төслийн төсөв, зардалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ.

 Соёлын өвийг бүрэн хамгаалах, сэргээн завсарлах, хяналт тавих шаардлагаас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Дэлхийн улсуудын чулуун дээрх зургийн 80 хувь Монгол Улсад байдаг байна. Сүүлийн үед эдгээр зураг ил задгай байдгаас бүдгэрч алга болсоор байгаа аж.  Сэргээн засварлах төв 20 жилийн өмнө хувьчлагдсан учир сэргээх ажил сайн хийгдэхгүй байгааг салбарын сайд хэллээ.

Мөн музей, сүм хийдийн үзмэр, эд зүйлсийг хулгайлах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчил нэмэгдэж, соёлын өвийг үрэгдүүлж устгасан этгээдэд тооцох хариуцлага, хяналтын тогтолцоо сул, бүрэн төлөвшөөгүй, биет бус өвийг өвлөн уламжлагчийн үнэлэмж доогуур, төрийн дэмжлэг дутмаг байгаа тул түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, зохион байгуулалтын  шинэчлэл хийх хэрэгтэй байгаа гэнэ.

Соёлын өвийг хамгаалах тухай хууль батлагдсанаар шинээр хоёр бие даасан байгууллага байгуулагдаж, соёлын өвийн гэрээт ажилтан 200, соёлын үндэсний төвд 45, сэргээн засварлах төрийн өмчит үйлдвэрийн газар газар 115 хүн ажиллах тооцоо гаргажээ.

7Соёлын өвийг бүрэн хамгаалахад төрөөс зардал гаргахыг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжив.