Орос, Хятад хүйтэн дайны хуучин тактикийг хэрэгжүүлж байна
АНУ дэлхийн 130 оронд 600 орчим цэргийн баазтай. Харин өөрийн газар нутаг дээр 6000. Үүгээрээ АНУ дэлхийн бүх орныг нийлүүлснээс ч илүү зардлыг цэрэг дайнд зориулдаг.
2014.02.14

Орос, Хятад хүйтэн дайны хуучин тактикийг хэрэгжүүлж байна

Уншигч та бүхэнд “The Washington Post” сонины сэтгүүлч Энн Аппельбаумын (Anne Applebaum) шинэ хүйтэн дайны талаарх нийтлэлийг хүргэж байна.

Энэ шинэ хүйтэн дайн мөн үү?

Энэ асуултанд хэн бүхэн үгүй гэж хариулдаг ч 2013, 2014 оны зааг дээр дэлхийн гүрнүүд 1980-аад эхэн үе шиг хүйтэн дайны хуучин тактикийг гэнэт ашиглах боллоо. Америкийн ард түмэн өөрсдийгөө хэн нэгний эсрэг үзэл суртлын дайн хийж буйдаа итгэдэггүй ч бусад ард түмэн ийм тэмцэл хийдгээ ухамсарладаг. Бид Ази, Европт байгуулсан удаан  жилийн настай олон улс төрийн нэгдлүүдэд маань аюул учраад буйг анзаардаггүй ч бусад орон эдгээр нэгдлийг эмзэг хэмээн үзэж, сульдааж үгүй болгохыг зорьдог.

Заримдаа ийм үйлдэл хэтэрхий нээлттэй явагддаг. Хятад саяхан өөрсдийн шийдвэрээр Дорнод Хятадын тэнгист агаарын довтолгооноос хамгаалах шинэ бүсийг байгуулсан нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинтэй өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн хэрэг боллоо. Хятадын цэргийн хөлөг АНУ-ын далайн хөлгийн замыг хааж чиглэлээ өөрчлөхөд хүргэв. Энэ нь нэг ёсны сэрэмжлүүлсэн дохио боллоо. Эдгээр нь ямар нэгэн бодит дайны дохио болохгүй ч Хятад аажмаар нөхцөл байдлыг өөрчилж, Япон, Өмнөд Солонгос, Филиппин холбоотнуудын АНУ-д итгэх итгэлийг сулруулж, эдийн засаг, цэрэг, худалдааны хамтын ажиллагаагаа эргэх харахад хүргэх санаатайг илтгэж байна.

Өнгөрсөн жил ОХУ НАТО-тай бас иймэрхүү байдлаар геополитикийн тоглоом өрнүүлсэн. Ил аюул байхгүй ч, битүүхнээр сануулсаар байна. 2013 оны хавар Оросын агаарын цэргийн хүчин Швед рүү дайрах агаарын сургуулилт хийж Готланд арлын дээгүүр ниссэнээр тус улсын агаарын орон зайд ойртож очлоо. Баярын үе байсан учраас Шведийн агаарын хүч ямар ч хариу өгсөнгүй. Оросын эрх баригчид далд байдлаар Финляндыг заналхийлж Балтын тэнгисийн орнуудад байгууллагуудад үйл ажиллагааг төрөл бүрээр хориглодог. Түүнчлэн ОХУ нь баруун хилийнхээ орчим Германыг довтлоход дунд тусгалын пуужингуудыг суурилууллаа.

Давтан хэлье. Орос шинэ дайн эхлүүлэхийг хүсэхгүй. Гэхдээ ойрын хугацаанд НАТО болон АНУ-ын цэргийн хүчний баталгаа, баруун европын нэгдмэл байдалд итгэх улс орнуудын итгэлийг сулруулахыг зорьж байна. Хэтдээ Скандинави, Балтын тэнгис, цаашлаад Европ даяараа Оросын бодлогыг дэмждэг болгохыг хүсдэг.

Орос, Хятадын хоорондын тийм ч дулаан биш учраас дээр дурьдсан чиглэлээр гар нийлэн ажиллах сонирхолгүй. Гэвч эдгээр орнуудын эрх баригчид нэгэн нийтлэг талтай. Европ, АНУ, Япон болон бусад орнуудад хөгжсөн ардчиллын үнэт зүйлс дургуй бөгөөд өөрсдийн нутаг дэвсгэрт үл дэлгэрүүлэх бодлого явуулдаг. Тэд барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, үзэл суртал, капитализм зэрэг нь үндэсний эдийн засагт аюултай гэж үздэг. Ийм байдлаар өөрсдийн олигархи маягийн давуу эрхийг хадгалахыг хүсдэг.

2013 оны сүүлээр Оросын ерөнхийлөгч Украины ерөнхийлөгчид Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулахгүй байх болзол тавьж төсөвт нь 15 тэрбум доллар нэмснээр түүний эрх мэдлийг худалдаж авав. Хэрэв гэрээ байгуулсан бол Украин оросын түрэмгий компаниудаас хагацаж зүй ёсны чөлөөт эдийн засагтай болох байв. Хятадын эрх баригчид ч өөрсдийнх нь авилгын тухай бичдэг барууны сэтгүүлчдээс хагацах дохиог өгч эхэллээ. Хятад АНУ-тай сайн харилцааг хүсч буй ч өөрсдийнх булхайг дэлгэх сэтгүүлчдийн толгойг илэх нь юу л бол.

Энэ бүхэнд онцгой анхаарал хандуулах хэрэггүй ч бүр тоохгүй өнгөрч болохгүй. 1990-иэд оны эхэнд бид хүйтэн дайн төгссөний үр шимийг амталсан. Харин 2000 оноос терроризмтой тэмцэж эхэллээ. Үзэл суртал, эдийн засаг, цэрэг дайны хувьд америкчууд дэлхийн гүрнүүдтэй тэмцэлдэхэд бэлэн биш. Гэхдээ хүссэн хүсээгүй түүх эргэж ирдэг жамтай.