Х.Баттулга
2014.02.11
Иргэдэд тэргэнцэр гардуулав
Баянхонгор Аймгийн ХДТ-ын дарга С.Энхболд хөдөө сумдад хяналтын тооллогоор ажиллах үед бэртэлийн улмаас хэвтэрт байгаа өндөр настан Д.Чимэд тэргэнцэр хэрэгтэй байгаагаа дуулгасан байна.
Дээрх хүсэлтийг Аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, ҮХАА-н сайд Х.Баттулгад танилцуулж нэн шаардлагатай байгаа иргэдэд тэргэнцэр бэлэглэсэн байна.
Тэргэнцэр хүлээн авсан 2 иргэний нэг нь хүнд өвчний улмаас хоёр хөл дээрээ алхах боломжгүй байгаа 19 настай н.Лхагвадулам охины ээжид гардуулан өглөө. Тэрээр “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг сайхан үгийг дурьдаж хүнд үед тус болсон ҮХАА-н сайдад баярлаж буйгаа илэрхийлсэн байна.