2014.02.11
Ерөнхийлөгч Сочигоос ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Сочи хотод болж буй Өвлийн XXII олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцоод өчигдөр эх орондоо ирлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпийн нээлтийн ёслолыг үзэж сонирхсоны зэрэгцээ зарим орны төрийн тэргүүнтэй уулзаж, уулын цанын төрөлд оролцож байгаа Монголынхоо тамирчдад амжилт хүсээд иржээ.