
Батлан хамгаалах яамны сайд Л.Болд
2014.02.10
Л.Болд БНСУ-д айлчилна
Гадаад харилцааны сайд Л.Болдын энэ сарын 12-14-ний өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ.
Энэ нь БНСУ-д шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хийх анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Л.Болд сайд БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхаж, Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийж, холбогдох бусад албаныхантай уулзахаар төлөвлөж байна.
1Яриа хэлэлцээний үеэр иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, БНСУ-ын виз мэдүүлэхэд Монгол Улсын иргэдээс авдаг барьцааг болиулах, хоёр улсын хооронд байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг эрчимжүүлэх, БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах талаар хөндөх аж.