С.Бямбацогт гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьжээ
2011.03.11

С.Бямбацогт гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр батлагдсанаас хойших есөн сарын хугацаанд Засгийн газар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бэлтгэл хэрэгжилтийн талаар юм байна. С.Бямбацогт гишүүн дөрвөн зүйлийг тодруулжээ.


"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 18.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Үүний 1.3 их наяд төгрөгийг улсын болон орон нутгийн төсвөөс, 0.09 их наяд төгрөгийг зээл, тусламжийн санхүүжилтээр, 16.8 их наяд төгрөгийг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр заасан. Эдгээр заалтын хэрэгжилт ямар түвшинд байгаа болон хэдий хэмжээний хөрөнгийг ямар эх үүсвэрээс төвлөрүүлээд байгааг асуусан байна. Хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлж эхлэх төлөвлөлт, 2011 онд эхлүүлэхээр төлөвлөсөн ажил, хөтөлбөрийн хүрээнд байгуулагдах орон сууцны хорооллын дэд бүтэц инженерийн байгууламжуудын  бэлтгэл ямар байгаагтодруулжээ.

Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газар зохион байгуулалт, газар эзэмшлийн асуудлыг яаж шийдвэрлэх, хөтөлбөрийн хоёрдугаар хавсралтаар баталсан шинээр гаргах болон өөрчлөх хуулиудын боловсруулалтын талаар мэдээллийг ирүүлэхийг хүсжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.