
Цэцэрлэгт байгаа хүүхдээ алсаас хянах боломжтой боллоо
Бидний өдөр тутмын амьдралын олон төвөгтэй асуудлыг мэдээллийн технологи ашиглан хялбарчилсаар буйн нэг жишээг өчигдөр Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэгийнхэн харууллаа.
Тус цэцэрлэг 16 анги танхимаа камержуулж, багш-хүүхэд-эцэг эхийн харилцааг “амьд” болгосон байна. Ингэснээр эцэг эхчүүд ухаалаг утас, компьютерээ ашиглан хүүхэд нь цэцэрлэгтээ юу сурч, яаж тоглож, хооллож, унтаж амарч байгааг харахын зэрэгцээ хүсвэл шууд ярилцаж ч болох юм байна.
Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд “Монголын ирээдүй эрүүл хүүхэд” ТББ-аас энэ төслийг зохион байгуулжээ.
Анх удаа туршин нэвтрүүлсэн энэ төслийн үр дүн болоод эцэг эхчүүдийн санал хүсэлтэд тулгуурлан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас бусад цэцэрлэгт ч камерын систем суурилуулах боломжтой юм байна.