
МАН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авлаа
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар гурван өдрийн завсарлага авлаа.
Ийнхүү завсарлага авсан шалтгаанаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эдгээр нэр дэвшигчдийн тухай асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээгүй байгаа, иймд асуудлыг судалж хэлэлцэхэд хугацаа шаардлагатай байна” гэж тайлбарласан юм.
Цэцийн гишүүнд Гаалийн газрын дарга Ш.Цогтоо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Д.Солонго нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэн УИХ-д санал болгоод байгаа юм.