Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.11.29
Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ арваннэгдүгээр сарын 18-29-ний өдрүүдэд Зүүн өмнөд Азийн зарим оронд хийсэн төрийн айлчлал өндөрлөж өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын холбооны Бүгд Найрамдах улс, Бүгд найрамдах Социалист Вьетнам улс, Бүгд найрамдах Сингапур улсад төрийн айлчлал хийж, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад хүндэт зочноор оролцон илтгэл тавьсан юм.