"Улаанбаатарт үйлдвэрлэв" үзэсгэлэн энэ сарын 29-нд болно
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нөөс ирэх сарын 01-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд болох юм байна. Үзэсгэлэнд Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг 130 гаруй үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгжүүд оролцох аж.
Тус үзэсгэлэн худалдааны үеэр зургаан номинациар шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулж мөнгөн шагналаар урамшуулахаас гадна тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар холбогдох албаныхан санал солилцохоор төлөвлөжээ.