“ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО” Уулзалт семинар 20- 22- ны өдрүүдэд болно
Тэргүүн Шадар Сайд Тэрбишдагва худалдан авах ажиллагааны шилдэг мэргэжилтэнүүдтэй уулзана.
Монгол Улстай хамтран тус улсад шинээр нэвтэрч буй цахим худалдан авах үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллах болсноо мэдэгдлээ. Энэхүү цахим худалдан авах үйл ажиллагаа нь төрөөс зохион байгуулж буй тендерүүдэд Жижиг Дунд Үйлдвэрлэгчид (ЖДҮ) илүү хүртээмжтэй оролцох боломжоор хангах юм.
Тиймээс дээрх асуудалд анхаарлаа хандуулах үүднээс холбогдох төрийн удирдлагууд энэ долоо хоногт Европын Холбоо (ЕХ), Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) болон НҮБ-ийн Олон Улсын Худалдааны Хуулийн Комиссын (ОУХХК) зохион байгуулж буй уулзалт семинар дээр төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг хэлэлцэх гэж байна.
Уг арга хэмжээний үеэр оролцогчид тус улсын төрийн худалдан авах ажиллагаанд олон улсын тэргүүн туршлагыг хэрхэн нийцүүлэн нэвтрүүлж болох талаар санал бодлоо солилцоно.
Монгол Улс дахь Европын Холбооны Төлөөлөлийн Нэгдүгээр Нарийн Бичгийн Дарга Маттьяс Рьюсинг хэлэхдээ “Европт төрийн худалдан авалтын сайн бодлого нь ил тод, нээлттэй хариуцлагатай байдал, цаашлаад төрөөс зохион байгуулж буй үйл ажиллагааны зардлыг хэмнэдэг болох нь ажиглагдсан” гэв.
Гүрж Улсын Өрсөлдөөн, Төрийн Худалдан Авах Үйл Ажиллагаа Зохицуулах Газрын Дарга Тато Уржумелашвили: “Гүрж улсын туршлагаас үзэхэд цахим худалдан авах үйл ажиллагаа нь хэдий чинээ энгийн зохион байгуулагдана, төдий чинээ нээлттэй, ил тод болж ЖДҮ салбарт ашигтай байдаг” гэж хэлэв.
“Бид улс орон даяар хэрэгжүүлж буй үйл ажиллагаандаа ил тод байдлыг дээд зэргээр хангахын тулд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхийг хичээн ажилладаг” хэмээн Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Худалдан Авах Ажиллагааны Газрын Дарга Д. Энхжаргал ярилаа.
Засгийн Газрын Мөрийн хөтөлбөрт заасны дагуу тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор Худалдан Авах Ажиллагааны Газарт төрийн бүх худалдан авалтыг цахим худалдан авалтын системээр дамжуулж явуулах шаардлага тавигдаж байна.
Энэхүү арга хэмжээний дараа Тэргүүн Шадар Сайд Тэрбишдагва худалдан авалтын мэргэжилтэнүүдтэй уулзах ба тэдгээр мэргэжилтнүүд ЖДҮ салбарт үр ашгаа өгөх худалдан авалтын шинэчлэлийн боломжуудын талаар тоймлон танилцуулах болно.
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгч Мэтью Д. Ле Блан: “Хялбаршуулсан худалдан авах үйл ажиллагаа нь ЖДҮ салбарт илүү боломж олгох болно. Бид бизнес эрхлэгчид энэхүү боломжийг ашиглана гэдэгт найдаж байна” гэж онцолсон байна.