Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал чуулган 12-нд болно
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын хэсэг, ажлын алба “ОҮИТБС-ын төвийн бүсийн анхдугаар чуулган”-ыг Улаанбаатар хотноо энэ сарын 12-нд зохион байгуулахаар болжээ.
Чуулганд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Төв, Өвөрхангай аймгийн нутгийн удирдлага, иргэд, иргэний нийгмийн төлөөлөл, олборлох үйлдвэрлэлийн компаниуд, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн зарим гишүүд оролцох юм байна.
Чуулганаар дээрх аймгуудын олборлох салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого стратеги, ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэх боломж, арга замыг хэлэлцэх юм. Мөн орон нутгийн төвшинд төр, хувийн хэвшил, иргэн гэсэн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ил тод байдлын хэрэгжилтийг бодитой болгох нь тус чуулганы зорилго аж.
Тиймээс тус чуулганд оролцох сонирхолтой хувийн хэвшлийн төлөөлөл, иргэдийг маргааш хүртэл бүртгэх юм байна.